Олон нийтийн цахим сүлжээгээр “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана. Монголбанк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн” хэмээх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир нар өнөөдөр /2017.05.16/ мэдээлэл хийлээ.
Мэдээллээр олон нийтэд тараасан Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана гэх мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Түүнчлэн "Монголбанк нь арилжааны банкны активын ангилал, зохистой ажиллагаанд хяналт шалгалт тавьж явдаг. Иймээс Худалдаа Хөгжлийн банк нь 2017 оны 4 сарын 30-ний өдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгааг үүгээр мэдэгдэж байна. Хуурамч нэр хаягаар тараасан, үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн цахим сүлжээнд түгээхгүй байх, иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье." хэмээв.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
iim yaria orguigees gardaggui l yum daa, umnuh tuuhees harahad
Хяналт тавьж байгаад л дампууруулдаг нохдууддээ