Хятад ажилтнууд Тавантолгойгоос нүүрс авч байгаа эрх баригчдаа эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Урд хөрш Японы корпорацитай хамтран Монголын Таван толгой төсөлд орох аян эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл үүнийг хятад уурхайчид илт эсэргүүцэн, ажил хаялт зарлаж байсан удаатай. Тэдний эсэргүүцэл одоо ч Хятадын дотоодод өрнөсөөр байгаа юм байна.

Эрх баригчид гадны улс орнуудад уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа явдал тэднийг дургүйцлийг хүргэж байгаа гэнэ. БНХАУ өнгөрсөн жил зөвхөн нүүрсний уурхай гэхэд л 500 гаруйг ашиглалтаас гаргасан билээ. Эдгээр уурхайд ажиллаж байсан уурхайчид, тэдний ар гэрийнхний амьдрал энэ байдлын дараа хүндэрсэн нь тодорхой. Тиймээс л ажил хаялт зарлаж эсэргүүцээд байгаа юм байна. Тэд “Манай дотоодод нүүрсний нөөц байсаар байтал Тавантолгой зэрэг гадаадын төсөлд орж хэрэггүй” гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ.

Үнэхээр ч нанхиадууд сүүлийн хэдэн жилд гадаадын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах болсон нь маргашгүй үнэн билээ. Байгалийн баялагтай гэгдэх бүх улсад БНХАУ үйл ажиллагаа явуулж байна. Халуун орны чийглэг бүсийн ширэнгэ ой, Африкийн саваннад хүртэл хятад шаахайны мөр гараад байгаа билээ. Тэр ч байтугай баялгаа өөрсдөө ашиглачих чадвартай АНУ, Канадад хүртэл хөрөнгө оруулж, хувьцааг нь мөнгөөр зодон худалдаж авч байна. Хятадын төрийн мэдлийн Чайналко, Шинхуа зэрэг корпорациуд Оюутолгой, Тавантолгой төсөлд орж ирэхээр ажиллаж байгаа билээ. Үүний цаана ямар нэгэн геополитик бодлого нуугдаж байгаа гэсэн тайлбар зонхилдог. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.10.23.75) 2017 оны 05 сарын 18

Нэг сумаар олон туулай буудна гэж энэ дээ Үүгээрээ Хятадууд олон асуудлаа шийдэж байна Хүн амын хэт өсөлтөө Дэлхийг Хятадчилхад ажиглаж байна Гэтэл бид Дөрвөн Монголоо нэгтгэх алсын бодлогтой билүү

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 05 сарын 18

alsiig haraad hadgalaad baigaa yam yuch baihgui zugeer l ashiglaltiin zardal ni het usuud ireheer haahaas uur arga baihgui boldog uher mongolchuud uuruu ashiglaj chadahgui uruuluus haramladag erguu zangaaraa buhniig harah yam daa

0  |  0
.(212.253.247.127) 2017 оны 05 сарын 17

Alsiig harj l ene biz.nanhiaduud aihtar yum aa

0  |  0
хүн хүн (103.10.23.75) 2017 оны 05 сарын 17

Хятадын төр мундаг юм аа Баялгаа хадгалаж байна Олон хүнээ гадагш нь тараан байрлуулаж байна Энэ бүхэн алсыг харсан Хятадчилах уусгах замаар дэлхийг эзлэх Хүн амын хэт өсөлтөө зогцуулах бодлог мундаг байна

0  |  0
иргэн(103.9.90.66) 2017 оны 05 сарын 17

Ойлгомжтой нөхөгдөшгүй баялаг хэзээ нэг цагт дуусана тэр цагт өөрийн баялагаа гаргаж хэрэглэнэ гэж алсыг харж байхгүй юу.

0  |  0
germany(89.204.153.36) 2017 оны 05 сарын 17

Kulemjiin khiigeed buuruulakh zorilgo khureed,bas ulsuudaar shakhuul uurkhaigaa khaaj

0  |  0
gg(202.72.245.165) 2017 оны 05 сарын 17

medeej hemjeetei yum duusna gj ,tegeed uuriin yumaa nuutsulj bga shu de

0  |  0
Top