Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл тавдугаар сарын 24-нд хуралдахаар товлогджээ. Тус хуралдаанаар Монгол Улсыг ОУВС-гийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамруулах эсэх асуудлаар шийдвэрээ гаргах ажээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд жилийн хоёр хувийн хүүтэй зээл авах бололцоотой болно. Таван тэрбум ам.долларын зээл авах эрх үүсэх юм.
БНХАУ болон Энэтхэг улсаас дээр зээлийг авахаар Засгийн газар тохиролцоонд байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )