ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх Захирлуудын зөвлөлийн хурал урьд шөнө болж, тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тухай өчигдөр мэдээлсэн.
ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах юм.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр" нь манай улсад гурван жилийн хугацаанд хэрэгжих аж.
Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах юм байна.
Б.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 1 )
za 2020 ond MAN-gariin setertei byhen shorond yavah zamaa zaslaa huurhiis