Бүх алтны уурхайгаа төрийн мэдэлд авахаар шийджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 26

Венесуэлийн эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнуудыг бүгдийг нь төрийн мэдэлд авах шийджээ. Түүгээр ч барахгүй АНУ болон Европт байршиж байгаа бүх баялгаа эх орондоо эргүүлэн татах буюу найрсаг харилцаатай орнууддаа шилжүүлэхээр болсон байна.

 Египетийн Хосни Мубарак, Мароккогийн Бен Али, Ливийн М.Каддафи нарын зэрэг удирдагч аснууд олон тэрбумаар хэмжигдэх хөрөнгөө АНУ, Европын улсуудад түгжүүлсэн явдал Венесуэлийн удирдагчдад ийм сэдэл төрүүлсэн байх магадлалтай. Барууны гэж нэрлэгддэг улс орнуудад Венесуэлийн 211.35 тонн алт хадглагдаж байдгийг ирэх долоо хоногоос эхлэн бүгдийг нь буцааж татахаар болсон байна.

Түүнээс гадна ам.доллар, евро болон бусад улсын валют хэлбэрээр хадгалгдаж байгаа 6.2 тэрбум ам.доллартай тэмцэх хөрөнгөө ОХУ, БНХАУ, Бразил зэрэг найрсаг харилцаатай орнууддаа шилжүүлэхээр болжээ. 

Венесуэль улс түүхэндээ хоёр удаа буюу 1965, 1977 онд “Уул уурхайн тухай хууль” баталж байсан бөгөөд тухай бүрд нь хувийн хэвшлийг эрх ашгийг хамгаалсан заалтуудыг суулгаж өгсөн байдаг. Шинэ хууль батлагдсанаар энэ улсад “Алтны хувийн уурхай” гэсэн ойлголт үгүй болж байгаа юм. Тус улсын хамгийн ойрын түнш болох ОХУ болон Канадтай хамтарсан компаниудыг “оролдохгүй” аж. Тиймээс Венесуэлийн хамгийн том алтны уурхайг эзэмшдэг "Rusoro Mining" Ltd зэрэг аж ахуйн нэгжүүд цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байгаа аж.  

Венесуэль нь жилд олборлох алтны хэмжээгээрээ дэлхийд 15 дугаар байрт ордог бөгөөд  бэлэн нөөц нь 365.8 тонн гэж тооцогддог. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жамсран(203.91.115.44) 2017 оны 07 сарын 16

Маш амархан. Ингээд л эдийн засаг нь босоод ирнэ ! Манайд ийм удирдагч одоохондоо байхгvй ч удахгvй 2023 онд гарч ирнэ !

0  |  0
bayar(66.181.160.120) 2017 оны 05 сарын 26

эрсдэлийг бууруулах оролдлого

0  |  0
Top