Нүүрснээс олох ашгийг 10 дахин ихэсгэх БОЛОМЖ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 02

Нүүрснээс хамаарсан эдийн засагтай манай улсын хувьд орлогоо 10 дахин өсгөх боломжийн тухай ярих цаг болжээ. Экспортоос олж буй ашгаа хэрхэн зарцуулах тухайд л толгой гашилгаж, улс төрийн хэрүүл зодоон хийж суухын оронд түүнээс орж ирэх ашгийг улам нэмэгдүүлэх талаар гарц, шийдэл хайх нь чамлалттай санагдаж байна. 

Монгол Улс нүүрсний экспортоос хамгийн ихдээ 2.4 тэрбум ам.доллар олж байжээ. Энэ бол Австралид үер болж, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр дээд амжилт тогтоосон 2012 он. Түүнээс хойш жилд ойролцоогоор 1-1.5 тэрбум ам.доллар олж, улсын төсөвтөө 250 орчим тэрбум төгрөг татвараар төвлөрүүлж ирлээ. Энэ мөнгө бага уу гэвэл тийм биш. Гэхдээ үүнээс ч ихийг олох боломж бидэнд бий. Нүүрс гэдэг түүхий эд дээрээ суурилсан туршилт судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бид энэ салбараас олдог орлогоо дор хаяж 10 дахин нэмэгдүүлэх бололцоо байна. 

Нүүрсийг эрчим хүч, кокс гаргаж авах зорилгоор хэрэглэхээс гадна цементний үйлдвэрлэл, нафталин, фенол бензол, аммиакийн хий, бордоо хийх түүхий эд гаргаж авдаг. Тэр ч бүү хэл, саван, аспирин, будаг шингэлэгч, пластмасс, нейлон хийхэд зайлшгүй шаардлагатай бодисыг гаргаж авдаг ажээ. Ус, агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр, гагнуурын электрод гээд мянга гаруй химийн нэгдэл агуулагдаж байдаг аж.

Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Хятадын томоохон үйлдвэрүүд бараг бүгд нүүрсний уурхайгаа түшиглэн өмнөд нутгууддаа байрласан байдаг. Гэтэл эдгээр уурхайнууд хаагдсан ч хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь Монголоос импортлож байгаа нүүрсэнд дээрх бодисууд агуулагдаж байгаа гэдгийг нотлож байгаа юм. Гэтэл манайх чулуун, хүрэн нүүрс гэсэн хоёрхон ангиллаар экспортлож олон тэрбум ам,доллараа алдсаар байна. Нүүрсийг манай улсаас 70 орчим ам.доллараар, Австрали улсаас 500-790 юаниар худалдаж авдаг гэдгийг бид мэднэ.

Монгол Улсын хувьд нүүрсээ угаахаас гадна ангиллыг нь олшруулж, зах зээлээ олж чадвал нүүрснээс олж байгаа орлого хэд дахин нэмэгдэх бололцоо бий. Зөвхөн ангилж ялгаад зарах биш, бүрэн боловсруулж бүтээгдэхүүн хийвэл бүр ч их ашиг олж болно.

Гадны хөрөнгө оруулалттай, техник технологийн өндөр чадамжтай компаниуд нүүрснийхээ ангиллыг судалгааны түвшинд бүрэн тогтоосон боловч үүнийгээ албан ёсных болгох гэсэн “жаахан” асуудал дээр гацсаар өдийг хүрсэн.

Жишээ дурдъя. “South Gobi energy resources”-ийн экспортлодог нүүрсэнд гагнуурын электрод хийдэг түүхий эд байдаг гэсэн яриа бий. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан олон төрлийн бүтээгдэхүүн хийх түүхий эд агуулсан сайн чанарын нүүрсээ зах зээлийн үнэлгээтэй нь харьцуулахад  хямдаар хятадуудад зарж байна гэсэн үг юм. 

 

Б.Цогт-Ирээдүй

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goo(150.129.142.198) 2017 оны 06 сарын 10

gooonooo

0  |  0
hool(150.129.142.198) 2017 оны 06 сарын 10

negmoson omchtei komunizm baiguulmaar yumdaa

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 06 сарын 10

За тэгээд Хувийн гэсэн тодотголтой Пүүс Компаний эзэдүүд л хагартлаа баяжиж монголын жирийн ажилчин анги л хохирох нь тэр дээ

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 06 сарын 10

Хэрэв төр зарим нэг байгуулгуудыг хувьд шилжүүлэх тухай яригдаж байна. Харамсалтай нь төрийн бодлогоор хэрэгжиж байгаа нь Хувьд гарсан Компаний захирлууд царцаа мэт үржиж өөрсдөө болохоор маш өндөр цалин авдаг мөртөө доод жирийн ажилчин нь бараг хэдэн сараар цалинг нь өгөхгүй луу унждаг тогтолцоо хэвийн үзэгдэл тэр өгөх гээд байгаа цалин нь маш бага байдаг Өнөөдөр хувьд гарсан компаний захиралийн дундаж авч үзвэл 5-15 сая төгрөгний хооронд хэлбэлзэх жишээтэй тус компаний жирийн ажилчин за сайндаа л 380.000 төгрөг байгаа заримдаа цалинг өгөхгүй луу унжина энэ нь байдаг л нэг хэв маяг за тэгээ

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 06 сарын 10

Монголын төрд шургалсан Бизнесүүд Компаний захирлууд авилгач хулгайч нар байсан цагт Монгол улс жирийн ард иргэдийн амьдралд цаашдын улс орны хөгжилд чөдөр тушаа болсоор байх болно. Монголын нутаг дэвсгэрт байгаа Пүүс Компаний захирлууд хагартлаа баяжнуул гэхээс жирийн ард иргэд нь юу л бол доо

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 06 сарын 10

Дандаа боломжийг манайхан өөрсдөө биш Хятадуудад боломж олгоод байгаа гаа мэддэг болов уу За тэгээд ашигтай ажиллаа гээд ард иргэдэд нялзах тухай бодохийн ч хэрэггүй Хэдэн олгьгиарахуудад авилгач хулгай нарын гэр бүлд л орлого нь очих биз дээ нэм биш зан нь болохоор ард иргэд сэрүүн зүүдлээд хэрэггүй дээ

0  |  0
KHALKH(103.26.193.176) 2017 оны 06 сарын 04

БИЗНЕСИЙН МАШ ОЛОН САНАА БАЙНА ГАНЦ ЗҮЙЛ ДЭЭР ГАЦААД БАЙГАА НЬ ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧ ГАДНААС ХАМААРАЛГҮЙ БОЛЖ МОНГОЛ ОРНОО ХЯМД ЦАХИЛГААНААР ХАНГАХ. ОРОС ОРОН ДЭЭР ЦАХИЛГААНЖИЛТЫГ НЭМБЭЛ КОММУНИЗМ БОЛНО ГЭЖ АУГАА ЛЕНИН ГУАЙ ХЭЛСЭН НЬ ОДОО Ч АЧ ХОЛБОГДЛОО АЛДААГҮЙ БАЙНА.

0  |  0
Бат(202.9.42.136) 2017 оны 06 сарын 03

тэр өндөр ашиг монголын ард түмэнд л хэрэгтэй байх төрийн энэ эмх замбраагүй байдлыг ашиглаад хэдэн хүн баяжихад тэр ирээдүйд олох ашигын тухай одоо бодох зав гарах уу

0  |  0
amonius(150.129.140.179) 2017 оны 06 сарын 02

hemjee hyazgaartai daruulgatai niigmiig ardchilal gej oilgo

0  |  0
бат (183.177.98.226) 2017 оны 06 сарын 02

худлаа ярьсаар хэдэн жил өнгөрвөө. судалгаагаа гаргаж тавь

0  |  0
Top