ОХУ-ын уул уурхай, төмөрлөгийн “Мечел” компани “Ductil Steel Mechel”, “CampiaTurzii”, “Mechel Targoviste”, “Mechel East Europe Metallurgical Division", “Laminorul” нарын таван үйлдвэрээ Румыний “Nikarom SRL” компанид бэлгэдлийн үнэ болох 230 румын лей буюу 70 ам.доллараар зарж байжээ. Зарагдсан таван үйлдвэр нийтдээ 2.4 сая рублийн /80 орчим сая ам.доллар/алдагдалтай ажилласан учир ингэж заржээ.
Гэхдээ худалдан авагч тал үйлдвэрийн бүх өрийг хариуцах нөхцөлтэйгөөр энэ наймааг хийсэн гэж «Мечел»-ийн Ерөнхий захирал Евгений Михель тайлбарласан байв. Компанийн нийт өр 9.7 тэрбум ам.долларт хүрээд байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
ТЭР ИХ ӨРНӨӨС БУЛТАХ ЛУЙВАР ОРОСТ ЗӨНДӨӨ ИЙМ ЛУЙВАР
70-хан доллар байсан бол худалдаж авдаг байж надад хэлэхгүй.