Монгол Улсын үндэсний компаниуд бонд гаргаж, иргэд аж ахуй нэгжээс хөрөнгө оруулалт татсан онцгой үйл явдал үргэлжилж байна.
Тухайлбал, "Номадс Хоспиталити" ХХК-ийн 2 тэрбум төгрөгийн санхүүжилтэд иргэдээс хоёр тэрбум төгрөг давсан захиалга иржээ. Ийнхүү Номадсын хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт 100% бүрджээ. Иймд захиалгын санг хаасан гэж Монголын үнэт цаасны биржий гүйцэтгэх захирал А.Даваасүрэн мэдэгдээд байна. Тус компанид гурав болон зургаан сарын хугацаатайгаар оруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн эрсдлийг Монре Даатгал ХХК бүрэн даатгаж 100 хувь баталгаа гаргасан байна. Иймд зээлдэгч компани хугацаандаа өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд даатгагч үл маргах журмаар таны үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах ажээ.
Мөн Монголын Санхүүгийн Удирдлагын Биржийн зохион байгуулсан Орчлон Констракшн ХХК-д нэг тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хийгджээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )