Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх гэрээг үзэглэв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 08

Коксжих нүүрсний нөөцөөрөө хоёрдугаарт ордог Овоотын ордыг эзэмшигч “Aspire mining” компани Овоот-Эрдэнэт чиглэлийн 549 км төмөр замын барилгын ажлыг санхүүжүүлэх албан бус гэрээг БНХАУ-ын “China Gezhouba Group Co Ltd” компанитай байгууллаа. Гэрээнд “Aspire mining”-ийг төлөөлөж охин компани болох “Northern Railways” гарын үсэг зурсан байна. Төмөр зам баригдаж ашиглалтад орвол нөөцөөрөө Тавантолгойн дараа орох коксжих нүүрсний том ордоо бүрэн хүчин чадлаар ашиглах боломжтой болох юм. 

“Northern Railways”-ийнхан төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “China Railway Construction Corp.”, China Railway 20 Bureau”, China First First Research & Design Institute” зэрэг байгууллагуудыг ажиллуулахаар яриа хэлэлцээр хийж байгаа юм байна. Мөн санхүүжилтийн ажилд “China Gezhouba Group Co Ltd”-аас гадна “China Energy Engineering Corp” оролцох ажээ.    

Aspire mining”-ийн захирал Дэвид Пауэлл энэ талаар хийсэн мэдээлэлдээ “China Gezhouba Group Co Ltd” бол дэлхийн олон улс оронд томоохон төслүүдийг санхүүжүүлж байсан туршлагатай компани юм” хэмээн хэлсэн байна. 

 

Б.Цогт-Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eko(150.129.142.198) 2017 оны 06 сарын 08

nub baiguullaguun gariin usgiig zorchivol tuslamj uzuulhee baina

0  |  0
Мб(75.82.92.137) 2017 оны 06 сарын 08

Тэр нүүрсний уурхайг ашиглаж болохгүй байхаа. Байгаль орчны нөлөөг сайн судалж хянах хэрэгтэй шүү

0  |  0
tezu(150.129.142.198) 2017 оны 06 сарын 08

malchidiin maliig dairvaa

0  |  0
tezu(150.129.142.198) 2017 оны 06 сарын 08

malchidiin maliig dairvaa

0  |  0
Top