Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. Өмнө нь бодлогын хүү 14 хувь байсныг хоёр хувиар ийнхүү бууруулсан байна. Бодлогын хүүг бууруулснаар арилжааны банкуудын зээлийн хүү буурах сайн талтай байдаг. Эдийн засгийн хүндрэл үүссэн энэ үед зээлийн хүү буурах нь бизнес эрхлэгчид болон хувь зээл хүсэгчдэд ээлтэй юм.
Монголбанк 15:00 цагаас бодлогын хүүг бууруулах болсон талаараа мэдээлэл хийх юм байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )