Нефть олборлогч үндэстэн дамнасан корпорациуд Тунис, Египет, Ливи улсаас гарсан нь хомсдол үүсэх шалтгаан болжээ. Ливи нь ОПЕК-ийн гишүүн бөгөөд экспортын хэмжээгээрээ дэлхийд 12 дугаар байрт ордог орон байсан юм.
“Эдгээр орны экспортлох нефтийг хангахын тулд Саудын Араб цоргоо нээж жаахан илүү гоожуулахад л хангалттай” гэж Menas Associates компанийн гүцэтгэх захирал Чарльз Гордон хэлж байна. Саудын Арабаас нефтийн хомсдол арилах эсэх шалтгаалах байсан энэ эгзэгтэй мөчид тус улсын газрын тосны асуудал эрхэлсэн сайд Али Наими дангаараа Ливийг нөхөж чадахгүй, харин ОПЕК нийтээрээ олборлолтоо нэмэгдүүлбэл болох юм гэсэн байр суурьтай байна. Газрын тос худалдагчдын хамгийн ихээр санаа зовниж буй зүйл бол орлогынхоо 95 хувийг нефтиэс олдог улс гол ажлыг нугалдаг гадаадын компаниудыг хөөж гаргаснаас үүдэх хомсдол юм. Олборлолтоороо Саудын Арабын дараа ордог Иран бас л тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа. Байдал буруугаар эргэвэл дэлхий нийт нефтийн хомсдолд орох аюул нүүрлэх юм.
Арабын ертөнцийн “давалгаанаас” болж зөвхөн нефть ч биш, алт, мөнгө, кофе, Какаоны үнэ огцом өсөөд байна. Алтны өсөлт бол цаг цөвүүн болж буйн шинжийг хамгийн томруунаар илэрхийлж буй хэрэг юм. Энэхүү шар металл ямар ч үед үнээ хадгалдаг тул Тунис, Египет, Ливийн мөнгөн тэмдэгтүүд алт болж хувирах үйл явц сүүлийн жилүүдэд тогтмол явагдсантай холбоотой гэж харж болох юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
MUNHNARAN EEJ