Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутагт байрлах Цагаан хад гаалийн хяналтын бүсийг 2006 оноос Гашуунсухайт боомтоор Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж бий болгосноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсныг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэн “Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгууллага /ТББ/-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний зүгээс "Засгийн газрын дээрх шийдвэр нь илт хууль бус үндэслэл тооцоололгүй шийдвэр гэдгийг онцлон хэлээд Цагаан хад орчимд үйл ажиллагаа явуулдаг жолооч, аж ахуй нэгжүүдэд хохиролтойгоос гадна аймаг орон нутгийн төсөв тасрах нөхцөл үүснэ" гэлээ.
Энэ талаар "Эрхэмсүлд Монгол" гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Д.Батбилэг хэлэхдээ "Нүүрсний тээвэрлэлт бол нүүрсний экспортын дараа орох аймаг орон нутагт төсвийн орлогыг бүрдүүлдэг томоохон салбар. Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдийг зогсоосноор орон нутгийн иргэдийн олонхи нь ажилгүй, орлогын эх үүсвэргүй болж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө. Энэ бүсэд 21 аймаг, нийслэлийн 10 мянга гаруй жолооч, 500 гаруй үйлчилгээ эрхлэгчид, 700 орчим ажилчид тэдний ар гэрийн хоолыг Засгийн газар булаалаа. Улмаар Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого болж байна. Нүүрсний тээвэрлэлтэд үүссэн урт дараалал, олон хоногийн тээвэрлэлтийг Цагаан хадыг хааснаар шийдэгдэхгүй.Харин эсрэгээрээ хилийн боомт дээр ачааллыг төвлөрүүлж, тэнд гардаг гэмт хэрэг, авто тээврийн осол аваарыг нэмэгдүүлэх эрсдэлтэй" гэв.
"Тавантолгой" ХК-ийн эдийн засагч Ч.Төрмандах "Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн экспортод гаргаж буй нүүрс голчлон дамжин тээвэрлэгддэг. 2016 онд 4,1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2,7 сая тонн нүүрс борлуулсны 70 хувь нь гаалийн хяналтын бүсээр дамжсан. Цагаан хадыг хааснаар шатахуун түгээх станцууд үүдээ барьж, Хятад улсаас шатахуун авах болно. Тухайлбал, нэг өдөрт Монгол Улсын хилээр орж, гарч байгаа машин дунджаар 2500 орчим. Нэг машин нэг удаагийн явалтад 350 литр түлш зарцуулдаг. 2500 машин нэг удаа тээвэр хийхэд 875 мянган тонн түлш хэрэглэнэ. Тэгвэл зөвхөн уртын уртад тээвэр хийснээр зөвхөн нэг өдөрт 1,443,750 мянган төгрөгийн түлшний борлуулалтыг өдөр тутамд хийнэ цаана алдана" гэлээ.
“Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Х.Доржпалам "Уртын уртад яваа тээврийн хэрэгслийн 80 хувь Хятад компанийн эзэмшлийн машинууд байдаг. Тэд жолооч нарын нийгмийн асуудлыг огт хайхардаггүй. Уртын урт тээвэрт жолооч наар удаан хугацаанд амралтгүй явснаас үүдэн осол аваар гарах гол нөхцөл нь болдог. Уртын урт замд нэг жолооч 14 хоног орчим явдаг. Харин Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд буулгаснаар 1-3 хоногт нэг эргэлт хийх боломжтой байдаг. Уртын уртад тээвэр хийснээр Хятадын эдийн засгийн дэмжих бодлого үйлчилж байна".
"Нүүрс тээвэрлэж буй 6300 орчим тээврийн хэрэгслийн 60 хувь нүүрсээ Цагаан хаданд буулгаж, үлдсэн 40 хувь нь богины тээвэр хийвэл түгжрэл дугаарлалт үүсэхгүй. “Засгийн газар, захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох, түүнээс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг тооцоолон шийдвэрээ гаргах ёстой" хэмээн ярилаа.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 20 )
eh oroniihoo erh ashigiig ehelj haraach huvia hicheegsed
Olon hvmvvs ajilgvi bolno tedni ard ger bvl bga bvgd bankand zeeltei bga shv
МАН сонотугэй
olon hunii amidraliig neg ugluu baihgui bolgodog, ymarch tootsoo sudalgaagui,,, hen negend zavshaan bolgoj shiidver gargahaa boli.MANgar uudaa....
olon hunii amidraliig neg ugluu baihgui bolgodog, ymarch tootsoo sudalgaagui,,, hen negend zavshaan bolgoj shiidver gargahaa boli.MANgar uudaa....
Буулгасан нь дээршдэ хөгжөтлөө удна тэнд цөөн хэдэн хүний л эрх ашиг байгаа бллхоос борчууд бид нар мөн жолооч нарт ямарч ашиггүй газаршдэ
Цагаан хад хөгжих байсан бол хөгжихөөр болсон тэгж хөгжүүлэх байсан бол 20 гаруй жилийн хугацаанд хөгжүүлэхгүй юугаа хүлээсэн юм бэ
Цагаан хад хөгжих байсан бол хөгжихөөр болсон тэгж хөгжүүлэх байсан бол 20 гаруй жилийн хугацаанд хөгжүүлэхгүй юугаа хүлээсэн юм бэ
Hudla shv hiliin ochir jinhene utgaar bujignuulj bga tsagaan hadand buudag mashin dagaad ochir zambaargvi boldog