“Гүйгүүл морь” хэмээх дууг бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 23

Монгол морь бие жижиг хэрнээ хамгийн хүчтэй, хурдан гэдгээрээ гайхагддаг. Мөн Монгол адуунд нутаг орноо санагалзах зүрх сэтгэл юу юунаас илүү байдаг тухай ч олон хууч яриа байдаг билээ. Тэгвэл  1961 онд Хонхор өртөөнөөс галт тэргэнд ачигдан Вьетнам руу хүргэгдсэн нэгэн хээр азарга нутагтаа эргэж ирсэн түүхийг өгүүлье.  Энэхүү азарганы тухай түүхийг  хурандаа Л.Төмөрбат анх  ярьж Гүйгүүл морь” хэмээх дууны үгийг бичсэн юм. Ингээд түүхийг сийрүүлье.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 1960 онд цэргийн албанд ирж Улаанбаатар хотын Улаан хуаранд хурандаа Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан Сангидоржийн Халзан гуайн ротыг 1961 оны намар гэнэт түргэний дохиогоор сэрээн жагсаажээ. Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ. Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вагонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан. Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азарга явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг.

Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан догширч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ. Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ. Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азарга хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг.

Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрүүлсэн хайрлам үйл явдал болж билээ.

Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө Вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азарга ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар гагцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар хотын захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьжээ.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Natsagdorj G(27.123.214.90) 2017 оны 11 сарын 11

Gaihamshigtai , Uuriin erhgui samsaa sharhirch bnaa... ””Mongol mori-mongol hun -Mongol nutag”” argagui l holbootoi bn daa.

0  |  0
Dariimaa(27.123.214.95) 2017 оны 09 сарын 29

Yamar uruvdmuur yum be.tuuhiir n sondoj baij l medeh yum.hushuu bosgoson CH bagadna daa

0  |  0
Amar(27.123.214.122) 2017 оны 09 сарын 25

Estoi samsaa sharkhiruulsan gaikhaltai saikhan tuukh umaa. Mongol uls, Mongol mori, Mongol khun ug ni bol delkhiid gaikhagdakh khumuus shuu dee, daanch dayarshiliin buyanaar zamaa aldaj khol tolgoi ni oldokhoo bolison doo khoorhiis mini..???!!!

0  |  0
Монгол(103.229.123.233) 2017 оны 09 сарын 24

Гайхалтай гэхээс өөр үг орж ирдэггүй ээ. Гэтэл ман ан гэж хуваагдсан хул гайч луй варчид яаж байна.? бүгдийг нь ачаад Афган руу цөлөх юм сан

0  |  0
zocnin (108.181.115.137) 2017 оны 09 сарын 23

ene morind zoryulj saihan hoshoo barih san . shandast saihan holgiin maani belegdel bolog . adyy shig er amitan delhiid bdaggyi gedenelee. busad amitand hohnii ylsegdel zaawal bdag aduund bol bdaggyi .. yostoi er amitan tengerleg .. iimd manaihan aduugaa hairalaj gadaadad egargahaa bolij maxiig ni zowhon dotooddoo hereglex heregtei yagaad awaad bna ter end bas ucnir bii bh shyy

0  |  0
Зочин(150.129.140.71) 2017 оны 09 сарын 23

Золиг гэж, үлгэр шиг л юмаа. Орчин үеийн үлгэр юм уу? Ёстой ухаан гүйцэж мэдэхгүй юм. Гүй, иргэдийн маань татвараас бүрдэж хил давсан харийн офшор дансанд байгаа хэдэн бор дойлуурууд маань ингээд жирийтэл гүйлдээд ирдэг ч үгүй байгаа даа. Энэ 2 үзэгдлийн магадлал л ойртож очих болов уу.

0  |  0
Tselmeg(122.201.22.99) 2017 оны 09 сарын 23

Ene mori n hulgar huren gedeg mori bogood manai eejiin mori umaa. Ene mori n yvsaar bgaad ovoljooniiho baruun hoino ireed uhluut hevtsen bsniig n ovoo Emee nar maani olood hunees nuuj bj bosgoj irsen tuuhtei um bna lee. Tov aimgiin Mongon morit sumiinh. Odoo hurtel eej mini Ene tuhai yrihdaa uilahgui yrij chaddaggui . Hotiin guitsetgeh zahirgaa hudaldaj avsan gej hudlaa shuu. Ter uedee Ene tuhai nuutslaad humuust yridaggui bsan gej helj bna lee.ovoog maani Jadamba gedeg hun bsan umaa

0  |  0
unen(202.9.43.138) 2017 оны 09 сарын 23

jinhene mongol er hun ch bas namhavtar bahim bietei neg ih urt chatsgui huiten noitond ajirdaggui tesver hatuujiltai her bargiin yumand shantraad baidaggui yag l moritoigoo adilhan baidag gedeg. ezen CHingisiin ueiin gadaadiinhnii tuuh nomond bichigdej uldsen zuild ingej temdeglegdsen gedeg. davjaa bahim bie byaldartai hurdan shalamgai hudulguuntei ul medegdeh daisan etgeeduud manai tserguudiig yah iihiin zuurgui alj horoogood alga boldog gej temdeglegden uldsen baidag

0  |  0
unen(202.9.43.138) 2017 оны 09 сарын 23

jinhene mongol er hun ch bas namhavtar bahim bietei neg ih urt chatsgui huiten noitond ajirdaggui tesver hatuujiltai her bargiin yumand shantraad baidaggui yag l moritoigoo adilhan baidag gedeg. ezen CHingisiin ueiin gadaadiinhnii tuuh nomond bichigdej uldsen zuild ingej temdeglegdsen gedeg. davjaa bahim bie byaldartai hurdan shalamgai hudulguuntei ul medegdeh daisan etgeeduud manai tserguudiig yah iihiin zuurgui alj horoogood alga boldog gej temdeglegden uldsen baidag

0  |  0
mongol(66.181.186.149) 2017 оны 09 сарын 23

getel ene muu oligarhuudad mongol geh n baitugai huuhduud n mongoloos zugtaj baidag

0  |  0
Top