Египтэд 3500-аас дээш жил болсон гурван муммиг олжээ. Мэдээж тэд хэдэн мянган жил байсан учир гавлын яс л үлдсэн аж. Археологич Аль-Гафтави хэлэхдээ, “Малтлага хийж байсан хүмүүс анх алт, үнэт эдлэл хайж байсан. Ийнхүү нэгэн газарт ороход хоосон хөндий байсан. Гэвч тэндээс хайсан зүйлээ олсонгүй. Харин гурван мумми олсон” гэв.
Уг булш нь (МЭӨ 2050-1750 он)-д амьдарч байсан бололтой. Мөн Египетийн Тебес буюу Васит, Люксор хот ойролцоо орших баян нутагт амьдарч байсан хүмүүсийн булш гэж үзэж байна. Энэ талаар “CNN” мэдээллээ.
Тус булш нь газраас зургаагаас долоон метр гүнд байжээ. Ийшээ орохын тулд хөнгөн цагаан шат, олс ашигласан байна. Мэдээж тэнд маш бүгчим тул цамц хөлсөндөө дэвтэж байсан аж.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
орчуулга ч гэж ...