Нэгэн үе хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан киноны нэг бол “Хуанжу гэг” билээ. Тус цувралд эгч дүүсийн хөгжилтэй болоод хэцүү бэрх үеийг харуулсан байдаг. “Хуанжу гэг” олон ангит киноны гол дүрийн Зи Вэй нь дүүгээсээ маш өөр, намбалаг, аливаад буурь суурьтай ханддаг нэгэн юм. Тэгвэл Зи Вэйгийн дүрийг бүтээсэн жүжигчний жинхэнэ нэрийг Ruby Lin гэдэг аж. Ruby Lin анх 17 настайдаа хагас цагийн моделиор ажлын гараагаа эхэлж байжээ. Харин жүжигчний гараагаа нх Са Яа гүнжийн дүрд сонгогдсоноор эхэлсэн байна. Азаар гол дүрд тоглох жүжигчин боломжгүй болсны улмаас Зи Вэйгийн дүрд тоглох болжээ. Энэ талаараа тэрбээр хожим дурсахдаа “Зи Вэйгийн дүрд тоглохоор шийдэгдэхэд зураг авалтаас өмнө зохиолтойгоо танилцах 3-хан өдөр байсан. Мөн тэр цувралд тоглоход би анх удаагаа өөрийн төрсөн нутгаа орхин явах болсон. Танил бус газар очих нь миний хувьд том сорилт байсан” хэмээжээ. Жүжигчин маань 1998-1999 онд “Хуанжу гэг” цувралд тоглосныхоо дараа 2000 онд “Бугын тэмдэгт тулга” цувралд дэггүй томоогүй Жиан Нин гүнжийн дүрийг бүтээсэн нь даруу төлөв өмнөх дүрээс нь тэс өөр байж, өөрийн хувирах чадвараа харуулсан гэж үздэг. Дараа жил нь "Шиврээ бороо шимшрэх сэтгэл" цувралд тоглосон нь тухайн жилийнхээ хамгийн олон хүн үзсэн цуврал болж байжээ.
Ruby Lin “Цагийг эзэлсэн ихэр 2 баатар” цувралын Жараахайн дүрээр манай үзэгчид сайн мэдэх жүжигчин Jimmy Lin-тэй “Хуанжу гэг”-т тоглохоосоо өмнө үерхэж байжээ. Харин 2016 онд жүжигчин Wallace Huo-той үерхэж байгаагаа баталсан бөгөөд 2016 оны 7-р сард Бали арал дээр хуримаа хийсэн байдаг. Тэдний хуриманд Zhao Wei, Shu Qi, Fan Bingbing, Nicky Wu, Liu Shishi, Hu Ge зэрэг манай үзэгчдийн сайн мэдэх найзууд нь очсон байна. Хосууд энэ оны нэгдүгээр сард охиноо өлгийдөн авсан билээ.Тэрээр 2009 онд Ruby Lin Studio нэртэй өөрийн студи байгуулжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Гоё кино шүү