”Зуун жилийн ганцаардал” зохиол бүтсэн түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 24

Дэлхийд танигдсан зохиолын нэг бол Мерседес Габриел Гарсиа Маркезийн бичсэн "Зуун жилийн ганцаардал" билээ. Тэгвэл тус зохиол бүтсэн түүх нь маш сонирхолтой аж.  Мерседес Габриелийг романаа бичиж байхад түүний үнэнч эхнэр хамгийн их тус дэм болж байжээ. Тэрбээр эхнэртэйгээ 13 настай байхад нь бүжгийн талбай дээр танилцсан байна. Тэр даруй түүнд гэрлэх санал тавьжээ. Охин зөвшөөрсөн боловч эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй байгаагаа хэлж, тэдний хурим 13 жилийн дараа болсон байна. Түүний эхнэр нөхрийгөө “Зуун жилийн ганцаардал” романаа бичиж байхад нь үргэлж хамт байж, нөхрөө агуу бүтээл туурвина гэдэгт нь огт эргэлзэлгүйгээр халамжилж, тэжээж байжээ. Арван найман сар тасралтгүй бичиж дуусгасан романаа хэвлэлийн газарт илгээх гэхэд Маркезд шуудангийн мөнгө ч  байсангүй. Ингээд Мерседес үлдсэн хөрөнгө болох үс хатаагч, хүнсний холигч хоёроо зараад зохиолыг нь явуулжээ. Удалгүй Маркезийг дэлхий дахин мэддэг болж их хэмжээний орлого, Нобелийн шагнал авчирсан юм. Ийнхүү "Зуун жилийн ганцаардал"  роман нь үнэнч хайр, итгэл дээр бүтсэн аж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top