Хоёр гар дээрээ бүжиглэдэг бүжигчний түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 24

Kamlesh Patel хэмээх хоёр гар дээрээ бүжиглэдэг залуу Энэтхэгчүүдийг гайхшруулаад байгаа аж. Тэрбээр таван настайдаа нэгэн өвчний улмаас эмчилгээ хийлгэж байхдаа эмчийн буруугаас буруу тарилга хийлгэн мэдрэл нь гэмтжээ. Улмаар тэрбээр алхаж чадахаа больж, хөлний саажилттай болсон байна.Түүнийг сургуульд сурч байхад нь хүүхдүүд шоолдог байв. Гэвч тэр бууж өгөхийг хүсэлгүй өөр шигээ хүмүүст туслахыг хүсчээ. Тиймээс тэрбээр бүжгийн урлагаар шаргуу хичээллэх болсон байна. Kamlesh Patel бүжгийн янз бүрийн төрлийг бүжиглэж сурахын тулд видео кассет худалдан авч түүнээс суралцан байнга хичээллэн, бүжгийн багш хүртэл хөлсөлжээ . Шаргуу хөдөлмөр нь ч түүнд ач тусаа өгч "Amazing Dance Art" киноны "Бүжгийн оргилд гар" нэртэй бүжгийн хэсгээр дэлхий даяар түүнийг таниулжээ.  Аажмаар тэрээр жижиг арга хэмжээнүүдэд бүжиглэж эхлэв. Энэ тухай тэрбээр хэлэхдээ "Би алтны дархны ажил хийдэг байсан. Энэ орлогоосоо би бүжгийн төлбөрөө төлдөг байлаа. Хэрэв би жирийн хүүхэд байсан бол ийнхүү алдаршихгүй байсан биз. Сайн бүжигчин болоход надад хоёр хөл хэрэгтэй байсан. Гэвч надад байгаагүй. Тиймээс би бурханд итгэсэн" гэжээ. Kamlesh Patel нэр алдар Энэтхэг болон дэлхийн зарим орнуудад түгсээр байгаа билээ. 



Б.Янжиндулам

www.zindaa.mn


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top