Агуйд түгжигдээд гурав хоносныг хэн ч мэдээгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

АНУ-ын Индианагийн их сургуулийн нэгдүгээр ангийн оюутанд нэгэн золгүй үйл явдал тохиолджээ. Түүнийг Лукас Карвар гэдэг 19 настай аж. Гэвч тэрбээр агуйд түгжигдэн гурван өдрийн турш байсан аж. Лукас Карвар уулчдын клубт өнгөрсөн амралтын өдрөөр элсжээ. Үүний дараа бүлгийн гишүүдээсээ хоцорч нэгэн агуйд үлджээ. Гэвч агуйгаас буцаад гарах гэтэл гарц нь хаагдсан байсан аж.

Ийнхүү агуйд түгжигдсэн тэрбээр олон цаг орилж, аврал эрэн дуудсан байна. Мөн хоол хүнсгүй, ундлах усгүй харангадан, өлсжээ. Гэвч үхэхгүйн тулд агуйн чийгтэй хана, урсах усаар нь голоо зогоон амьдарч байсан аж.

Лукас Карвар хэлэхдээ, “Агуй дотор ус их байсан. Би тэнд усанд сэлж цагийг өнгөрөөдөг байлаа” гэв. Ийнхүү хүүгээ хоног сураггүй болсон хойно эцэг эх нь цагдаад мэдэгджээ. Ингэснээр цагдаа нар хүүгийн элссэн клубынхантай холбоо барьсан байна. Харин түүнийг сураггүй болсон байхад клубын гишүүдээс хэн нь ч мэдээгүй байжээ. Үүний дараа цагдаа нар агуйг заалган очиж, хүүгийн амийг аварсан байна.

Харин энэхүү золгүй явдлын дараа Лукас Карвар дахин аяллаар хол явах бодолгүй байгаагаа хэлжээ.

Lukas Cavar зурган илэрцүүд

Холбоотой Зураг

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top