Өөр өнгийн арьстай төрсөн хачирхалтай ихэр

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

Мяриа, Люси гэх охид 1996 оны нэгдүгээр сарын 16-нд Англи улсад мэндэлжээ. Гэвч тэднийг анх хараад ээж нь үнэхээр цочирдсон гэнэ. Тэд хэдий нэг хэвлийгээс гарсан боловч хоёулаа өөр өнгийн арьстай төрсөн байв. Мэдээж энэ явдалд цочирдсон өөр нэг хүн байсан нь эх баригч юм. Тэрбээр эхэд нь охидыг өгөхдөө нэг ч үг хэлээгүй гэдэг.

Image: Facebook/Maria Aylmer

Ийнхүү охид том болох үед ээж нь адилхан хувцасладаг байжээ. Гэвч охид хоорондоо өөр өөр үзэл бодолтой байсан аж. Тэд эгч дүүс биш юм шиг, ихрүүд гэж хэзээ ч хэлэхээргүй хоорондоо өөр ааш авиртай байсан юм.

Image: YouTube/Inside Edition

Тэд хэлэхдээ, “Бид ихэр гэдэгтээ нэг л итгэж өгдөггүй. Хичнээн адилхан хувцасласан ч гэлээ бид эгч дүүс шиг харагдахгүй шүү дээ. Найзууд маань биднийг ихэр гэдгээ нотлох гэсэн л төрсний гэрчилгээтэй гэж хэлдэг. Бид яагаад ингэж өөр харагддаг юм бэ” гэжээ.

Image: YouTube/Inside Edition

Харин энэхүү асуултанд нь охидын ээж 49 настай Донна Дуглас балмагддаг байсан. Гэвч учрыг нь олохоор шийджээ. Охины ээж Ямайка гаралтай. Эцэг нь 55 настай Винсе Аилмерийн гарынх арьс хар цагаан өнгөтэй аж. Иймд ээжийнхээ талын дээд өвгөөс удамшсан тул нэг охин содон арьстай төрсөн гэж үздэг юм байна.

Image: YouTube/Inside Edition

Image: YouTube/Inside Edition

Image: Facebook/Lucy Aylmer / Facebook/Maria Aylmer

Image: YouTube/Inside Edition

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(212.253.233.68) 2017 оны 09 сарын 25

Bor ni hoorhon yum bna

0  |  0
Top