Британийн тамирчин, Олимпын хошой аварга Алистер Браунли хэн хүний хийгээд байхгүй сонголтыг зоригтойгоор хийсэн нэгэн юм. Тэрбээр 2016 оны РИО Олимпийн гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд дүүтэйгээ хамт оролцсон байна. Алистер Браунли бусад тамирчнаа манлайлан нэгдүгээр байранд орж тэргүүлэхийн алдад тамир нь тасарч, шөрмөс нь татсан дүүгээ харсан байна. Тэрбээр тэмцээнийг тэргүүлж аварга болохын оронд дүүгээ түшиж гүйсээр өөрийнхөө өмнө барианд оруулж чаджээ. Энэхүү үйлдлээрээ Алистер Браунли өөрийгөө хамгийн сайн ах гэдгийг батлаад зогсохгүй, тэмцээн үзэж байсан хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна. Өөрөө алт авах бүрэн боломжтой байсан ч ах дүүгийн хүндэтгэлийг харуулсан шийдвэр нь РИО-гийн Олимпт түүх болон үлджээ. Ах, дүүс удаалж нэгдүгээр байранд ӨАБНУ-ын тамирчин орсон байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
юу гэж худлаа юм бичээд байдгийн дүү brownlee 1т , 2т-өабну-н тамирчин 3т явж байсан. Барианы шугам хүрэхээс хэдхэн мeтрээс өмнө дүү brownle эхлээд ухаан балартаж гишгэгдэл алдаад явж байхад 2т явсан тамирчин гүйцэж 1т орон 3т яж байсан ах нь дүүгээ аваад дүүгээ 2т оруулаад өөрөө 3т орж байсан.шууд тэмцээн үзэж байлаа..... 1т орох боломж ахад нь байгаагүй ээ...дүүд нь харин боломж байсан
гайхалтай ах
Рио-н олимп бол Бразил.Мексикт болсон Риогийн олимп гэж юу бичээд байгаа юм б
жинхэнэ ах
Юун галзуу юм бичээд бгаан бэ???2016 оны дэлхийн аваргад гэснээ сүүлд нь Риогийн олимп ч гэх шиг тэгээд ч барианы хашлаган дээр нь MEXICO гэсэн бичиг бн