Газрын маргааны улмаас бие биедээ үндэснийхээ архийг өгдөг болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

Нэг километрийн диаметртэй "Hans" гэх  жижигхэн хадан арал Дани болон Канад улсын нутаг дэвсгэрийн голд орших аж. Энэхүү жижиг арлыг Дани болон Канад улс хоёулаа өөрсдийнх нь эзэмшлийнх гэж үздэг байна. Улмаар тус хоёр орны дунд газар нутгийн маргаан гарах болжээ. Гэхдээ маргаан нь тун ч найрсгаар явагддаг байна. Хоёр орны тэнгисийн цэргийнхэн үе үе арлын хажуугаар өнгөрөх бүртээ нөгөө орныхоо далбааг авч хаян өөрсдийн орны далбаа, үндэсний шарзаа ёс болгон үлдээх аж. Данийн улс төрч Peter Taksøe-Jensen энэ талаар сонинд өгсөн ярилцлагадаа "Манай Данийн цэргүүд очихоороо бид далбаагаа мандуулж, нэг лонх дани архи үлдээдэг. Харин Канадын тэнгисийн цэргийнхэн ирэхээрээ нэг лонх канад шарзыг "Канадад тавтай морил" гэсэн бичгийн хамт үлдээсэн байдаг" гэж ярьж байжээ. 2012 онд "Hans" арлын маргааныг нэг тийш шийдвэрлэх хэлэлцээ хоёр орны дунд явагдаж эхэлсэн ч одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байна. Арлаас хамгийн ойрхон суурин хот нь Канад талдаа 198 км зайд Алерт хот оршдог бол Дани талдаа 349 км зайд Сиоропалук гэдэг хот байх аж. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top