Хойд Солонгосын анхны охидын хамтлаг ”Мурангбунг”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

Хойд Солонгос нь хамгийн нууцлаг, хаагдмал орон гэдгээрээ дэлхий даяар алдартай. Хойд Солонгос руу жуулчны үүднээс ч нэвтрэх, гарахад ч хэцүү байдаг. Яагаад ийнхүү дэлхийн бүх орнуудаас тусгаарладаг нь ихээхэн хачирхалтай. Жуулчдын хувьд хөтчийн дагуулан явж буй газруудаар л явах боломжтой бөгөөд өөр зүг рүү зүглэж болохгүй. Энэ талаараа ч урлаг соёлын хувьд нэлээн хаагдмал орон юм. Тэгвэл Хойд Солонгосын "Мурангбунг" хэмээх охидын анхны хамтлагийн тухай танилцуулъя. Тус хамтлаг нь хамтлаг нь 2011 онд тус улсын залуу удирдагч Ким Жонг Ын-ийн санаачлагаар байгуулагджээ.  2012 онд тус хамтлаг анх тайзнаа гарч, орчин үеийн бүжгийн хөдөлгөөнийг үзүүлж, богино үс засалт, богино банзал, гялалзсан хувцас өмсөн дуулж эхэлсэн байна. Энэ нь Хойд Солонгосын иргэдийн хувьд цоо шинэ урлагийн төрлийг хүлээн авсан хэрэг болжээ. Улмаар тус улсын хамгийн нэр хүндтэй охидын хамтлаг "Мурангбунг" болсон байна. "Мурангбунг"  хамтлаг анх удаа гадаадад буюу БНХАУ-ын Бээжин хотод тоглолт хийж байжээ. Хятад улсын Коммунист нам тус хамтлагийг Бээжин хотын Үндэсний их театрт тоглолт хийхийг албан ёсоор хүсч урьсан бөгөөд урилгын дагуу 10 хөгжимчин, долоон дуучны бүрэлдэхүүнтэйгээр анхны тоглолтоо хийсэн байна. "Мурангбунг" хамтлаг нийтдээ гурван орой тоглолт хийсэн ба бүрэн хэмжээний хаалттай тоглолтыг Хятад улсын төрийн өндөр албан тушаалтнууд болон урилга авсан 2000 гаруй хүн үзжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top