Ирак Улсад гоо бүсгүйн тэмцээн нь Мусульман шашинтнуудын баримталдаг "Корон" судрын олон заалтыг зөрчдөг гэж үзсэний үндсэн дээр зохиохоо больсон юм. Тус үзэл дэлгэрээх өмнө хамгийн сүүлд 1972 онд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулж байжээ. Үүнээс хойш дахин гоо бүсгүйн тэмцээн зохиогдохгүй байх хэмээн ИРакийн ард иргэд үзэж байв. Гэтэл 43-н жилийн дараа сайхан бүсгүй шалгаруулах "Мисс Ирак 2015" тэмцээн зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд найман бүсгүй оролцсоноос гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа шалгарсан 20-н настай Шияма Абдулламан түрүүлж, Миссийн титмийг авч байлаа. Шияма Абдулламаныг Иракийн сүүлчийн гоо бүсгүй гэхэд хилсдэхгүй юм. Учир нь Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид, олон жил завсарлаад 2015 онд болсон “Иракын гоо бүсгүй” тэмцээнд түрүүлсэн Шайме Касим Абдельрахманыг жинхэнэ секс жихад болгоно гээд хэрэв татгалзвал ална гэж заналхийлж байв.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )