Дэлхийд пандагийн тоо нэгээр нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

Японы Токио хотын амьтны хүрээлэнд эмэгтэй панда нэрээ авлаа. Түүнийг Шианг Шианг гэж нэрлэснийг Засгийн газраас нь зарласан байна. Тэрбээр зургадугаар сарын 12-нд төрсөн. Эхийг нь Шин Шин, эцгийг нь Ри Ри гэдэг аж. Мөн түүнд нэр сонгох ажлыг Уено амьтан судлалын хүрээлэнгээс  зохион байгуулан олон нийтийн дунд санал асуулга явуулжээ. Үүний үр дүнд нийт 320 мянган нэрийн санал ирсэн байна. Ийнхүү олон нэрнээс сонгон түүнд уг алдрыг өгсөн аж.

Өнгөрсөн пүрэв гарагт түүнийг хэмжиж үзэхэд зургаан килограмм жинтэй, 65 см урттай байсан юм. Мөн нэмж хэлэхэд Токио хотын амьтны хүрээлэнд 2012 оноос хойш төрсөн анхны панда аж.

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top