АНУ-ын Тэнгисийн цэрэг анхны эмэгтэй ахмадтай боллоо. Тэрбээр ахмадын сургалтанд хамрагдсан бөгөөд тун удахгүй 40 хүчтэй пуужинг удирдах аж. Түүний талаар Тэнгисийн цэргийн командлагч, генерал Роберт Неллер хэлэхдээ, “Энэ эмэгтэй бол удирдагчдын бахархал юм” гэжээ.
Тус улсын зэвсэгт хүчинд 1,4 сая цэрэг бий. Эдгээрийн 15 хувь нь эмэгтэй. Гэхдээ ахмад цолтой эмэгтэй түүнээс өөр байхгүй аж. Тэрбээр 13 долоон хоногийн сургалтанд долдугаар сараас эхлэн суралцсан. Түүнтэй хамт 131 тэнгисийн цэрэг төгссөн байна. Уг сургалтанд тушаал өгөх, манлайлах, хөлөг онгоцны ур чадвар, ахмадын зан төлөв зэрэг хичээлийг заадаг байна.
Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Ахмад гэж ийм л хүндтэй цол байдаг байх нь. Харин манайд ямар байдаг билээ л гэж