“Жонон хонгор морь” дууг Анна Герман дуулсан гэхээр хүмүүс итгэдэггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

Ахмад уран бүтээлч, улсын тэргүүний уран сайханч, МУСТА Л.Агваанжамбалын шүлэг, МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямын аялгуу “Жонон хонгор морь” хэмээх дуу нь сор бүтээлийн нэг билээ. Тэгвэл морины сэвэлзсэн хөнгөн явдлыг санагдуулам аялгуутай энэ сайхан дууг 1977 онд Монгол хэлээр Анна Герман хэмээх Польшийн дуучин дуулж байжээ. Үүнд хүмүүс төдийлөн итгээд байдаггүй ч энэ тухай бичлэг байдаг юм. Тус бичлэг дээр тэрээр “Жонон хонгор морь” дууг Монгол хүнээс дутахааргүй сайн дуулдаг. Аннаг сахиусан тэнгэрийн дуу хоолойтой гэдэг байсан ба та бидний хамгийн сайн мэдэх “Надежда” дууг амилуулсан нэгэн юм. Түүний амьдралын түүхийг харуулсан Оросын "Анна Герман" хэмээх кино байдаг билээ. Ингээд 1977 онд хийгдсэн бичлэгийг хүлээн авна уу.


Б.Янжиндулам

 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zbo(59.153.113.220) 2018 оны 07 сарын 27

1 udaa lduulj hen ch ymarch duug duuldag l bijdee

0  |  0
Баттүвшин(122.201.24.115) 2017 оны 09 сарын 27

Нэг дууг ганц удаа дуулахад нь бичиж аваад болсон гэж хөгжмийн зохиолч хэлсэн гэсэн. Үүнийг ч бас анх дуулсан болов уу гэж бодож байна..

0  |  0
Ч(202.70.46.224) 2017 оны 09 сарын 26

Сайхан бичлэг байна

0  |  0
Top