61 настай Шер болон түүний ээж 91 настай Georgia Holt

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

Саяхан сошиал орчин Шерийн ээжтэйгээ хамт татуулсан зураг шуугиан тариад байна. Тус зурган дээр 61 настай Шер болон 91 настай настай ээж Georgia Holt хамт байгаа юм. Тэд өдгөө нас дээр гарсан хүмүүс боловч залуухан ээж охин шиг байгаа нь олон хүний хүндэтгэлийг хүлээжээ. Түүний зурагны дор "цаг хугацааг зогсоосон юм биш үү" гэсэн сэтгэгдэл хүртэл бичигдсэн байна. 

Поп-дуучин Шер АНУ-ын чартын оргилыг 60 настайдаа тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ. Түүний гаргасан дуунууд үргэлж тэргүүн байрыг эзэлдэг юм. Тухайлбал, түүний анхны уран бүтээл болох 1965 онд гаргаж байсан Sonny & Cher хослолын "I Got You Babe" дуу нь чатыг тэргүүлж байв. Үүний дараа 1970-аад онд "Gypsys, Tramps & Thieves" (1971), "Half-Breed" (1973) и "Dark Lady" (1974) дуунууд нь чартыг гурван удаа тэргүүлж байлаа. Энэ мэтчилэн түүний гаргасан амжилт маш олон билээ. 

Тэрбээр 18 настайдаа сургуулиа хаяж, улмаар гудамжинд бүжиглэдэг байсан юм. Тухайн үед  хөгжимчин, дуучин  Сонни Боно (Sonny Bono)-той танилцаж, 1964 онд хуримласан байдаг. Харин 1975 онд хосууд хуримаа цуцлуулсан юм. Түүний амьдрал маш адармаатай. Гэвч сайн найз, түүний үнэнч туслах бол ээж нь юм. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(212.253.228.236) 2017 оны 09 сарын 26

Eej bol gyalalzaj bna doo.barag veiin yum shig l haragdaj bna shde

0  |  0
Top