Мельвин Буркхарт гэх эрэгтэй хамрандаа хадах үзүүлбэр үзүүлдэг циркийн жүжигчин юм. Тэрээр 1907 онд Кентакки мужид төрсөн. Харин түүний хийдэг аймшигтай үзүүлбэрүүд нь одоо ч гэсэн хүмүүсд айдас төрүүлдэг аж. Дурдвал, Хамрандаа хадаас хадах, хүзүүгээ сунгах, толгойгоо нуруу луугаа эргүүлэх зэрэг.
Мэдээж түүний нүүрний булчин гайхалтай хөгжсөн гэдэг. Тийм ч учраас яг л баг зүүсэн мэт нүүрээ хувиргаж чаддаг байна. Тэрээр ийнхүү гайхалтай, аймшиг төрөм үзүүлбэрээ үзүүлсээр 1920-иод онтой золгожээ. Энэ үед түүнд кинонд тоглох санал ирснээр онцгой авьяасаа олон хүнд харуулах боломж нь нээгдсэн аж.
Түүний хийдэг гайхалтай зүйлс улам нэмэгдэх болж, олон хүний гайхшруулж байлаа. Сэлэм залгих, гал идэх, хутга ашиглах зэрэг нийт 14 үзүүлбэр үзүүлэх болов. Энэ үед амтай болгон түүний тухай ярьж, алдартай нэгэн боллоо. Харин нэгэн аймшигтай үзүүлбэрийнх нь тухай дурдвал, Хамрын хөндийдөө том хадаас хийнэ. Үүний дараа том алхаар хаддаг байжээ. Иймд түүнийг “Толгойгоо хадагч эр” гэж нэрлэх болсон байна.
Мельвин Буркхарт ийнхүү гайхалтай 30 жилийг үдлээ. Энэ үедээ үзүүлбэрээ үзүүлэхээс гадна хошин шогийн тоглолтонд оролцдог байжээ. Тэр үнэхээр гоц авьяастай нэгэн байлаа. Харин 1989 онд албан ёсоор тэтгэвэрт гарсан бөгөөд 1994 онд таалал төгссөн аж.
Харин түүний хийдэг байсан үзүүлбэрийг туршиж үзэхийг хатуу хориглож байжээ.
Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )