Олимп гэдэг бол хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй болгож, хүний хүчин чадал, нөөц бололцоо хязгааргүй гэдгийг харуулдаг нэг ёсондоо эх дэлхийн бүх хүмүүсийн баяр наадам билээ. Тэгвэл Олимпд санамсаргүй тохиолдлоор оролцон ялагч болж байсан болон хуурч хасагдсан тохиолдлуудын тухай мэдээллийг хүргэе
1900 оны зохион байгуулалт муутай Олимпын наадмын үеэр Холландын завины багт нэг гишүүн дутсан байна. Улмаар багийнхан гудамжинд таарсан хүүг чихэр, шоколадаар хууран багтаа оруулжээ. Улмаар тэмцээнд хамт орсон тохиолдол гарсан байна.
Энэхүү явдал нь мөн л 1900 оны Олимпын үеэр болжээ. Парижид аялж явсан америк бүсгүй Маргерэт Эббот гольф маш сайн тоглодог байв. Тэрбээр тэмцээнд оролцон түрүүлжээ. Харин нутагтаа ирээд Олимпын аварга болсноо мэдсэн гэдэг.
1904 оны Олимпд Америкийн гүйлтийн тамирчин Лорц замын ихэнх хэсгийг машинаар туулаад үлдсэн дөрвөн километрийг гүйж барианд орсон байна. Улмаар түүний булхай илэрч хасагдаж байжээ.
1968 оны Олимпд Шведийн таван төрөлтийн тамирчин Ханса-Гуннар Лильенвал тэмцээнд согтуу ирээд хасагджээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )