Нохойнд зориулсан музей

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

Их Британи улсад нохойнд зориулсан музей байдаг аж. Энд 100 гаруй хүзүүвчний цуглуулга байдаг гэнэ.

Өнөө үеийн баячууд нохойдоо өнгө дизайн сайтай, бат бөх хүзүүвчийг хийлгэх болжээ. Яагаад  би энийг дурдсан бэ гэхээр тэдний захиалгаар хийсэн хүзүүвч ч тэнд хадгалагддаг юм байна. Уг музейг үндэслэгч нь Ирландын дундад зууны эрдэмтэн Жон Хант, түүний гэргий Гертруде байжээ. Иймд дундад зуунд хэрэглэж байсан хүзүүвчний цуглуулга байдаг аж.

Хүзүүвчний тухай нэгэн мэдээлэл хүргэхэд 15,16,17 дугаар зуунаас нохойн хүзүүвч үүссэн. Учир нь махчин шувууд нохойны хүзүүний маханд дуртай байдаг аж. Иймд хайртай тэжээвэр нохойгоо аюултай амьтнаас хамгаалахын тулд төмөр хүзүүвчийг хэрэглэдэг байжээ.

Харин эхэн үедээ хамгаалалт байсан хүзүүвч нь 18 дугаар зүүнд гоёл чимэглэл болсон аж. Өмнө нь зөвхөн төмөр байсныг хээ угалзтай, эсвэл барын арьсаар хүртэл хийдэг болсон түүхтэй юм.

Харин энэхүү гайхалтай зүйлсийг үзэхээр гадна дотны 500 мянга орчим хүн тус музейг зорин очдог байна.


Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.27) 2017 оны 09 сарын 28

зочин Зайлуул наана чинь Ойлгохооргүй зүйл огт бичээгүй л байна шүү дээ, Нохойнд зориулсан Хүзүүвчний гээд байна ш дээ, Нохойны Хүзүүвч гэж юу байдгийг мэднэ биз дээ, Тэгвэл тэр Нохойгоо хөтөлж явах, энд тэндээс уяхад ашигладаг Нохойны хүзүүнд хийж өгдөг нэг төрлийн хэрэгслэл, зарим үед Гоёл болгож ашигладаг тал ч байдаг, Энэ зүйлийг Нохойны хүзүүвч гэнээ, Энэ Хүзүүвчний л Музей юм даа

0  |  0
0202(103.194.176.101) 2017 оны 09 сарын 28

Нохойны тухай тэдэнд хэрэглэгддэг зүйлсийн тухай музей юм уу нохойнд зориулсан музей юм уу /нохойнд зориулсан гэхээр нохойнууд үзнэ гэсэн үг бидзээ/?

0  |  0
Top