Зүүн Оросын чимээгүй үхэл...

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

"Зүүн Оросын чимээгүй үхэл" хочтой Роза Шанин нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот улсын мэргэн буудагч байсан байна. Тэрээр 54 офицерыг буудсан амжилтаараа Зөвлөлт Холбоот Улсын Баатар болж байсан юм. Мөн Орос-Польшийн "Вильны дайнд" 12 дайсныг богино хугацаанд буудаж дайны талбар дээр гайхагдаж байжээ.

Роза маш хурдан шаламгай бөгөөд бүргэд шиг мэргэн байв. Түүнд хөдөлж буй байг онох нь асуудалгүй байсан гэдэг. Зарим тохиолдолд нэг сумаар хоёр хүнийг онох шаардлага ч гарч байжээ. Тэрээр эгэл тариачны охин, эцэг нь дэлхийн нэгдүгээр дайнд тахир дутуу болсон байна. Гэр бүл нь өөрсдийн долоон хүүхдээс гадна өрөөлийн өнчин гурван  хүүхэд өсгөдөг байжээ. Роза мэргэн бууч биш цэцэрлэгийн багш болж олон өнчин хүүхдүүдийг өсгөх мөрөөдөлтэй байсан байна. Тэрээр өөрийн түүхээ болон дайснаа хэрхэн ялан дийлж буйгаа тэмдэглэлдээ сийрүүлэн бичиж үлдээдэг байв. Роза дайны төгсгөлийг үзэж чадаагүй юм. Тэрээр тэргүүн шугамд байлдаж, тэсрэх бөмбөгөнд өртөн 20 настайдаа амь үрэгджээ. Өөд болсных нь дараа тэмдэглэлийг нь олсон байна. Хожим нь түүнийг Зөвлөлт Холбоот улсын Алдарт Одонгоор шагнажээ. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.115.140) 2017 оны 09 сарын 28

geopolitikiin n mongol turuulj hudadana

0  |  0
.(122.201.24.107) 2017 оны 09 сарын 28

Тамд тарчилж байгаа амьтныг магтаалаар тавлаж бнаа.

0  |  0
О.Нямбаяр (43.242.242.145) 2017 оны 09 сарын 28

дайсныг бол алах л хэрэгтэй

0  |  0
Яах гэж хүн алав!!!(182.160.33.178) 2017 оны 09 сарын 28

Баатруудын хүчинд бид эх оронтой байгаа.

0  |  0
Баатар гэх хаашаа ч (103.26.195.29) 2017 оны 09 сарын 28

Хүн алнаа гэж нүгэл учраас бурхан шийтгэж дээ

0  |  0
Top