АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энэ оны долдугаар сард Европын хоёр улсад богино хугацааны айлчлал хийсэн билээ. Айлчлалынхаа хүрээнд Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзаж, батлан хамгаалах болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн юм. Харин Польш улсын Засгийн газар АНУ-аас "Patriot" пуужингаас хамгаалах систем худалдан авахаар болсон. Тэгвэл тус айлчлалын тухай нэгэн бичлэг цахим орчинд шуугиан дэгдээжээ. Тус бичлэг дээр Польшийн тэргүүн хатагтай Дональд Трампыг үл тоон түүнийг гэргий Меланиа Трамптай түрүүлж гар барьж байгаа нь бичигдсэн байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Эхнэртэй нь эхэлж гар барих юуных нь буруу гэж