Адольф Гитлер Еврей үндэстнийг хоморголон устгаж, хүн төрөлхтний түүхэнд арилшгүй хар толбо үлдээсэн хүний нэг юм. Түүний амьдралд Еврей хүмүүс саад болж байснаас үүдэн тэрбээр Еврейчүүдийг үнэн голоосоо үзэн яддаг байв. Тухайлбал, Гитлерийн мөрөөдөл зураач болох байсан юм. Гэвч түүнийг нэгэн Еврей зургийн багш "Чамд ямар ч авьяас байхгүй. Чиний зургийг хэн ч сонирхохгүй" гэсэн байна. Энэ мэт Еврей хүмүүстэй ам мурийх асуудал олон тохиосноос Гитлер эрх мэдлийг гартаа авсан даруйдаа Еврейчүүдийг устгах бодлого хэрэгжүүлж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл Гитлер бүх Еврейчүүдийг үзэн яддаггүй байжээ. Түүний ивээлд Эдуард Блох хэмээх нэгэн Еврей багтсан байна. Түүнийг Гитлер өөрийн гараар үхлийн лагериас хэд хэдэн удаа аварч байв. Учир нь тэрбээр Гитлерийн гэр бүлийн хувийн эмчээр олон жил ажиллажээ. Блох 1907 онд Гитлерийн ээж Клара Гитлер хөхний хорт хавдар туссаны дараа буюу 10-р сарын 21-нд насан өөд болох хүртэл түүнийг асарч байв.
Тухайн үед Гитлерийн гэр бүл санхүүгийн асуудалтай байсан тул Эдуард Блох хагас цалингаар, зарим тохиолдолд сохор зоос ч авалгүй ажиллаж байжээ. Гитлер 18 настайдаа чин сэтгэлээсээ эмчид баярлаж байгаагаа илэрхийлэн ("Ich werde Ihnen ewig dankbar seine буюу би насан туршдаа танд баярлаж явах болно" хэмээн захидал илгээж байв.
Австрийн хувьсгалын дараа Эдуард Блохийн амьдрал тун хэцүү болж эхлэв. Тэрбээр эмчийн эрхээ хасуулснаас гадна гэр бүлийг Польшид байрлах үхлийн лагерь руу ачихыг оролджээ. Эдуард Блох маш хурдан арга хэмжээ авч Гитлер руу тусламж хүссэн захидал илгээсэн байна. Гитлер ч 66 настай өвгөний ачийг бодож Гэстапо буюу Нацист Германы нууц цагдаагийн хүчний хамгаалалтад оруулжээ. Эдуард Блох Австрийн Линз хотноо нууц цагдаагийн хамгаалалтад орсон цорын ганц Еврей хүн болсон байна. Улмаар Блох гэртээ эхнэрийн хамтаар ямар нэгэн саад бэрхшээлгүй амьдрах болов. Түүнд АНУ-д амьдрах эрх өгсний дараа байшингаа өндөр үнээр зарж, цагаачилсан байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
эхний зураг тэргэнцэр дээр сууж байгаа хүн хэн бэ?
yadaj ter leningiiin zurgaa ustagchih dehvvvv
Tegehed manai zarim negen emch nar tsalingaa buten avsaar bsan murtluu l deerees ni yadarsan zavsaon negnees hahuuli mungu avahgui bol hyalaij ch harahgui bolson bn shuu dee. Tiimerhuu emch nar bol uhliin lageri uruu ger bulteigee ehnii eeljind kakakaka
Hund saihan setgeleer tusalsan bhad hariu ni hezee negen tsagt urjij irdegee gej ene dee. Gitleriin eejiig tsalingui hsahuu asarsaniihaa tuluu hamgaalaltand orj ami nas ger bulee avarsan bn shuu dee. Sain uils buhen hariutai. Muu uils buhen mun urjij irj hariugaa avnaa