Монгол сэтгэлтэй Орос ээж Филатова

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Ю.Цэдэнбал даргын эхнэр Филатовагийн тухай олон сонирхолтой баримт бий. Түүнийг Монголчуудын төлөө багагүй ажил хийсэн гэдэг. Тэгвэл гэрлэх ёслолын ордонг  Филатовагийн хүсэлтээр Орос Улс бидэнд бэлэглэж байжээ.  Тодруулбал, 1974 онд Л.И.Брежневийг Монголд айлчлахад Филатова гуай ганцаарчлан уулзсан байна.  Филатова "Та Монголын хүүхэд залууст гэрлэх ёслолын ордонг бэлэглэвэл их сайхан зүйл болно доо. Ийм агуу зүйлийг ганцхан та л хийж чадна шүү дээ. Монголын хүүхэд залуус танд үргэлж талархаж явах болно" гэж хэлэв. Харин Леонид Ильич хариу хэлэхдээ "Настя чи их зүйл шаардаж байна шүү. За яахав утас хаана байна" гээд шууд ЗХУ-ын КН-ын ТХ-руу утастжээ.  Тус орой нь баярын хурал дээр Леонид Ильич "Надад Монголын хүүхэд залууст өгөх дахиад нэг бэлэг бий. Гэрлэх ёслолын ордонг бэлэглэж байна" гэж энгэрээ алгадав. Тухайн үед танхимд байсан төлөөлөгчид уухай хашгиран алга ташиж байсан гэдэг. Нэрт академич, профессор, Ардын багш С.Галсан гуай Ю.Цэдэнбал даргын эхнэрийн тухай хэлэхдээ "Монгол сэтгэлтэй Орос ээж"  хэмээсэн юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.182) 2017 оны 10 сарын 03

монголын төлөө их зүйл хийсэн мундаг хүн. түүнээс хойш бид юу хийсэн юм бол

0  |  0
Чулуунбат Уранчимэг.(80.99.180.162) 2017 оны 10 сарын 03

Энэ 2 эрхэм Монголд их зүйл хийсэн,дээр нь ЗХУ аас Монголд их зүйл бэлгэнд авсан шүү.

0  |  0
Настя(66.181.183.184) 2017 оны 10 сарын 03

Яахав дээ ажилтай хүн ааштай л байдаг монголчуудын залхуу удаан алмай зан уурыг нь бардаг байсан биз хүний газар амьдарах амар гэж үү монголчууд хүний тэвчээрийг барахдаа сайн хүмүүс шүү дээ

0  |  0
mng(184.64.174.182) 2017 оны 10 сарын 03

76 teneguudeec 100% eluu

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 10 сарын 03

тийм ч биз үгүй ч биз. хэтийдсэн ёс суртахуунтай авгай байсан гэдгийг Монголчууд бүгд мэднэ. Ээж нтрдээ тулж туйлшрах хэрэг байна уу!

0  |  0
Top