Хятад Улсын газар нутгийн 27 хувь элсэн цөл болсон юм. Тиймээс Хятад 40 жилийн өмнөөс “Хятадын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлэх болсон байна. Төслийн хүрээнд тэд хойд хил дагуух 4500 километр газар нутагт 2050 он хүртэл 100 тэрбум мод тарих зорилт тавьжээ.
Тэгвэл Хятадууд ургамлын гаралтай зуурмаг ашиглан элсэн цөлд мод ургуулж байна. Зуурмагтай ургамал нь ус, чийг болон эрдэс бодисыг удаан тогтоох чадвартай гэнэ. Энэхүү аргаар тэд зургаан сарын дотор хоёр километр газар мод тарьжээ.
Хятад улс тариаланчдад урамшуулал олгох, агаараар үр цацах аргаар нийт 66 тэрбум мод, бут суулгаад байгаа аж. Энэ нь элсэн шуургыг зарим орон нутагт 20 хувиар бууруулжээ. Энэхүү “Ногоон хэрэм” төсөл нь цөлжилтийн эсрэг, элсний нүүдлийг бууруулахад хамгийн чухал ажил болж байгаа гэнэ. Хятадаас туршлага судалж Африкийн Сахарын цөлийн орнууд мод тарьж эхэлсэн байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс элсэн цөлд мод тарих шинэ туршлага нэвтрүүлжээ
— Гаваагийн БАТХҮҮ (@tolin555) October 3, 2017
Жич: Манай Улсын бүх нийтийн мод тарих өдөр 2017.10.07нд болно pic.twitter.com/ftBQ5naz4f
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Нөхөн сэргээлт хийддэггүй олон том толгойтой том улс төрчийн компаниуд бий.МХГ.аймгийн сумын засаг дарга нарт дийлддэггүй уурхайг нь шалгаад хаахаар дээрээс нь дарамталж нээдэг компани байдаг нууц биш Уул уурхай н компахи хариуцлалгатайгаар байгалын нөхөн сэргээлтийг хийдэг бол малчид орон нутгын ард түмэн хэл ам гаргахгүй байх.Төрсөн нутгыг нь сэндийлээд мал билчих газаргүй болгохоор тэмцэхээс өөр аргагүй шүү дээ.Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг шууд цуцалж нөхөн сэргээлт сайн хийдэг компанид олгох нь зүйтэй
Үүнийг хийх гээд зөндөө явсан ерөнхийлөгч, сайд нар нь аан гэчихээд л хаячихдаг юм билээ
Манай малууд судласан болов уу
Хөрөнгө төсвийг нь уурхайнуудаас шууд гаргуулаад
Газар ухуулж сүйтгүүлэх гэж хятадууд авчирч байхаар сүйтгэсэн газруудад мод ой тариулах гэж авчирч ажлуулмаар юм