Пиппа Мидлтоныг насанд хүрэгчдийн кинонд тоглуулахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Их Британийн ханхүү Уильямын гэргий Кэйт Мидлтоны эгч Пиппа хэмээх царайлаг бүсгүй олны анхааралд өртөж эхэлжээ. Зарим нэг иргэдээс “Дүүгээсээ ч илүү юм” гэсэн магтаал сонсч байсан түүний “задгай” гэмээр зургууд саяхан интернэтэд тавигдсанаар тэрбээр Их Британид жинхэнэ од болж хивираад байна. Сонирхолтой саналууд ч ихээр ирэх болжээ. Жишээлбэл, насанд хүрэгчдэд зориулсан кино хийж гаршсан найруулагч Стивен Хирш Пиппад захидал бичсэн байна. Захианд “Хааны хадам эгч болсноор та од болж хувирсан. Гоо үзэсгэлэн тань насанд хүрэгчдийн киноны супер од болоход хангалттай хүрэлцэнэ. Ганцхан удаа зураг авалтад орох юм бол таван сая ам.доллар төлөхөд бэлэн байна. Хамтрагчаа өөрийн дураар сонгож болно” гэсэн байжээ. Дүү Жеймсийгээ ятгаж кинонд тоглуулах юм бол сая ам.доллар төлнө гэж С.Хирш бичсэн байсан аж. Тэрбээр Пиппагийн интернэтэд тавигдсан зургуудыг хараад захидал бичих санаа төрсөн гэдгээ мөн бичжээ. 

 


 

 

 

 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top