Нүдэндээ шивээс хийлгэснээс болж хараагүй болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

 24 настай канад бүсгүй нүдэндээ хийлгэсэн шивээснээсээ болж сохорчээ. Кэт Галлингер олон жил биеэ янз бүрийн зургаар “чимж” иржээ. Бүсгүйд энэ удаад нэг нүднийхээ цагааныг ягаан өнгөтэй болгох санаа төрсөн байна. Тийнхүү бүсгүйн нүдний цагааныг ягаан өнгөөр будах шивээс хийлгэснээс хэдэн цагийн дараа нүднээс нь ягаан нулимс гоожиж эхэлжээ. Хамгийн аймшигтай нь түүний нүдний цөцгийнд нь байх шингэн урсан гарсан байна.

Нүд нь өвдөж эхлэхэд бүсгүй эмнэлэгт хандсан ч ямар ч эм тариа, эмч түүнд тусалж чадахааргүй болсон байжээ. Удахгүй хараагүй болно гэдгээ сонсоод Кэт Галлингер сэтгэл гутралд гүн орж, амиа хорлохыг хүсч байснаа ярьсан байна.

Бүсгүй одоо цахим хаягаараа дамжуулан хүмүүст зөвхөн мэргэжлийн шивээс хийдэг хүнд л хандах хэрэгтэйг захиж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.109.157) 2017 оны 10 сарын 06

nud shuudee yachij bodson bolohgui l bmiin

0  |  0
Ma(202.21.106.168) 2017 оны 10 сарын 06

He ter hii ih iig husen bnashtee . Zugeer bgaa nudee yund orolddog bnaa

0  |  0
Зочин(202.9.41.50) 2017 оны 10 сарын 05

Эргүү амьтан бэ

0  |  0
Top