Англи Улсын 20 жил хоолноос татгалзсан хоср ихрийн яриа уншигчдын сэтгэлийг эмзэглүүлж байна. Тус хоёр ихэр 11 настайдаа аавынхаа нэгэн үгнээс болж хоолны дуршилгүйдэл туссан байна. Англи Лондонд амьдардаг Мария Кэмбл, Кэйти Кэмбл нар нь энэ өвчин бидний амьдралыг бүрмөсөн сүйтгэсэн гэж халаглажээ. Тэд 164см өндөртэй бөгөөд биеийн жин тус бүр 37кг, 31кг. Маш бага жинтэй улмаас нэг ч удаа албан байгууллагад ажиллаж үзээгүй, найз залуутай байж ч үзээгүй гэнэ. Хоолны дуршгүйдэл өвчнийг тэд өсөлтийн эмзэг үед тусчээ. Аавынхаа хэлсэн үгнээс эмзэглэн тэд хоол идэхээ больж турахаар шийдсэн байна. Мария энэ тухай "Аавын тоглоомоор хэлсэн үг тухайн үед маш их хүндээр туссан бөгөөд бие өсч том болох таргалахыг ичгүүртэй хэрэг гэсэн буруу бодолтой болсон. Түүнээс хойш хоолоо идэхгүй нууцаар дасгал хийдэг байсан" гэж ярьсан байна. 20 жилийн турш хоолноос татгалзсан нь маш том үр дагавар авч иржээ. Тэд хэвийн өсч бойжиж чадаагүй ба хүүхэд шиг бие, хоолойтой хэвээр үлджээ. Түүгээр ч зогсохгүй анхны сарын тэмдэг ч ирээгүй учир жирэмсэн болох чадваргүй юс. Таван килограмм хөнгөн Кэйтигийн хувьд бүсэлхий нуруугаар нь өвдөж алхахад хүртэл хэцүү байдаг аж. Эгч дүүс олон удаа эмчилгээнд явсан боловч урьдын адил дуршгүйтэл арилаагүй, цаг өнгөрөх тусам амь насанд нь ч аюул учраад байна гэж эмч нэр ярьж байна. Одоо эцэг эхийнхээ асрамжид амьдарч байгаа юм. Тэд "Цаг хугацааг буцааж болдог бол буцаамаар байна. Маш их зүйл алдлаа” хэмээн цөхрөнгөө барж сууна. "Мөн хүүхэдтэй болохыг туйлын их хүсэж байна" гэжээ. Тиймээс тэд амьдралын төлөө тэмцэн эмчилгээнд орохоор болжээ. Англид 15~30 насны эмэгтэйчүүдийн 100 хүний нэг нь энэхүү өвчнөөр өвчилж үзсэн гэсэн судалгаа байдаг байна. Ихэнх нь 15-19 насны хооронд тусчээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар тус өвчин нь удамших хэвтэй байдаг аж. Мөн сэтгэл санааны байдал маш их нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )