Уулчдын түүхэн дэх хамгийн том осол

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

Арилжааны авиралтаар Эверестийн оргилыг 1996 оны 5 сард зорьсон нэгэн багт хамгийн аймшигт осол тохиолджээ. Тус авиралтаар Rob Hall”s-аар ахлуулсан "Adventure Consultants Team", Scott Fischer-ээр ахлуулсан "Mountain Madness" багууд тус, тус авирчээ.

Гэвч аймшигт осол болон "Adventure Consultants" багийн Rob Hall, Yasuko Namba, Scott Fischer, Andy "Harold" Harris, Doug Hansen нар Эверест уулнаа үүрд нойрссон байна.

Yasuko Namba нь Япон Улсын мэргэжлийн эмэгтэй уулчин бөгөөд "Seven Summit" буюу дэлхийн долоон оргилын зургаад нь амжилттай гараад байсан ба ийн долоо дахь оргилдоо 47 насандаа гаран буцах замдаа осолджээ.

Doug Hansen нь 1995 онд Эверестийн өмнөд оргилд хүрч цаг агаарын улмаас буцаж байсан ба хоёр дахь удаагийн оролдлогоор 1996 онд амжилттай гарч буцах замдаа осолдсон байна.

Багийн гишүүн Beck Weathers нь тус авиралтаас хамар, хоёр гараа алдсан ба Даллас хотноо амьдарч байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top