Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын 1,5 сая хүн Германы талд урвах шалтгаан юу байв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн иргэдээс ойролцоогоор 1,5 сая хүн Германы талд урвасан гэж үздэг байна. Энэ тухай тодорхой баримт Германы архивт хадгалагдан үлджээ. Германы талд ажиллаж байсан үндэстнүүдийн дунд Орос 800.000, Украин 250.000, Белорусс 47.000, Латви 88.000, Литов 20.000, Эстони 69.000, Кавказ болон дундад Азиас 180.000 хүн байв. Кавказ дундаа хойд Кавказаас 30.000, Гүрж 20.000, Армен 18.000, Азербайжан 35.000, Волгийн татар 40.000, Крымийн татар 17.000, Халимаг 5000 цэргийн албан хаагчид байсан гэсэн албан ёсны баримт бий аж. Мөн 400.000 орчим зөвлөлтийн иргэд нацист Германы цагдаагийн албанд зүтгэж байв. Дайн дууссаны дараа 1,7 сая хүн ЗХУ-д эргэж очилгүй цагаачилсан гэдэг байна. 

Ийнхүү сая гаруй хүн урвах болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарладаг аж. Тухайлбал, 1917-1940 оны хооронд Сталины хүчирхийллийн засаглал дор хэдэн арван сая хүн амиа алдсан байна. Сталины дарангуйллын шууд болон шууд бус нөлөөллөөр 100 сая хүн нас барсан гэдэг тооцоог хийж байжээ. СССР-ийг бий болгох үеийн аймшигт хэлмэгдүүлэлт, их өлсгөлөнг иргэд дааж чадаагүй нь эх орноосоо урвахад нөлөөлсөн байх магадлалтай гэдэг. Үүнтэй холбогдуулан маш олон Орос, Украин, Чечень, Халимгууд Гитлерийг чөлөөлөгч мэтээр харж, угтаж авсан гэдэг байна. Тухайлбал, 1930-аад онд болсон зохиомол өлсгөлөнгөөр 10 сая гаруй хүнээ алдсан Украинчууд германчуудыг талархан хүлээн авсан аж. Мөн Сталины "амьдаараа олзлогдсон хүмүүсийг урвагчаар тооцох" тушаал ч нөлөөлсөн гэж үздэг байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(46.149.87.174) 2017 оны 10 сарын 09

Radnaa gedeg hun yostoi goliig ni olood uneniig helchihleedee. Mongolchuud Stalin , Lenin 2 t bayarlaj yavah yostoi yum shuu. Ene 2 hun mongoliig hyatadaas salgaj tusgaar uls bolgoj ogson yum shuu. Hoshoogii ni nuraah bish bosgoh heregtei.

0  |  0
Раднаа(27.123.214.94) 2017 оны 10 сарын 09

Ямарч байсан Монгол улсын тусгаар тогтнол И.В.СТАЛИНТАЙ салшнүй холбоотой.Энэ хүн Монгол улсад эрх чөлөөг олгосон хүн яах аргагуй мөн.ИХ ХҮНИЙ АЛДААГ ЭГЭЛ ХҮН ШҮҮДЭГГҮЙ ЮМ.Тэр дундаа Янжиндулам бүүр ч шүүхгүй.

0  |  0
?(202.9.40.154) 2017 оны 10 сарын 09

30-аад оны зохиомол өлсгөлөн гэнэ шүү? Хэрвээ өлсгөлөн болсон бол тэр чинь төрийн бодлогоор дэмжигдсэн НЭП яг одоогийн манай Монголын МАНАН-гийн луйварчид яаж байгаа шиг НЭП ид цэцэглэж байсан үе ш дээ. Байгын луйвар хийж улсаа ард олноо шулан залилж хууль бусаар олж хуримтлуулсан хөрөнгөө хураалгасандаа хорссон хөрөнгтөн хулгайч нарын үлдэгдлүүд л дийлэнхдээ урвсан зарим цөөхөн хэсэг нь л гол үерлээд хамхаараа хэгшин залуу гэж ялгалгүй модыг хамдаг шиг л хамагдсан биз дээ. Үнэнч биз худал ч биз ямартай ч Сталиныг муулах гэж л бичиж дээ. Мангар Янжиндулам өөрөө бичие гэж бичээгүй болтой

0  |  0
Top