Далайн морины эрэгчин нь үр удмаа тээж төрүүлдэг аж. Эмэгчинтэйгээ дээд тал нь найман цагийн турш “бүжиглэх” буюу сүүлээрээ холбогдож, нөхөн үрждэг байна. Улмаар эмэгчин нь эрэгчингийнхээ хэвлийд өндгөвчөө суулгаж өгснөөр далайн морины үр хөврөл тогтдог гэнэ. Үр тогтоох үйл явц нь дундад зууны үеийн европын хааны орнуудад зонхилдог байсан бүжигтэй тун адилхан харагддаг учраас “бүжиглэн хээлтэх” гэж нэрлэдэг байна. Эрэгчин моринууд 9-45 хоногийн турш хээлтэй явсны эцэст бие бүрэн гүйцсэн жижигхэн далайн морийг төрүүлдэг гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Emiin er geed xelchee bizde anduura b.lgui