Шотландын насанд хүрсэн хүн бүр жилд 46 шил архи эсвэл 130 шил дарс уудаг гэнэ. Тус улсын спиртний худалдааг хянадаг байгууллагаас гаргасан судалгааны дүн ингэж гарчээ. Үүнийг спиртэд шилжүүлбэл 12.2 литр болно. “Вискиний эх орон”-д өнгөрсөн жил 50.5 сая литр спиртэн бүтээгдэхүүн зарагдсан байна. Энэ нь Их Британийн нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Англи, Уэльстэй харьцуулахад 25 хувиар илүү байгаа юм. Харин манай улсын нэг хүн жилд 36 литр цэвэр спирт “хэрэглэдэг” гэсэн судалгаа бий.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 8 )
Монгол улсын хилээр жилд архи пиво ликёр вино виски конъяк 5000000 шил савтай орж ирсэнг гаалийн тайлангаас харж болно
хүн төрөлхтөн үүссэн цагаас хэрэглэж ирсэн ундаа. гагцхүү хэр хэмжээндээ тааруулж хүртдэг байх ёстой
Bas hen ni sudlaad mongol hun jild 36litr geed too gargachivaa. Hun daahgui uhen ter tusmaa asia humuus burch daahgui tsusandah alcohol zadlah ferment baga uchiraas
ГАРЧИГАА ХАРААЧ ЭЭ. НИЙТ ШОТЛАНДЧУУД ЖИЛД ЕРДӨӨ Л 46 ШИЛ АРХИ УУДАГ ГЭЖ ОЙЛГОГДОХООР БАЙГАА БИЗ ДЭЭ. ЗАЛУУ.СОМ-Д ЯДАЖ БАГА АНГИЙН БОЛОВСРОЛТОЙ ГАНЦ Ч АТУГАЙ ХҮМҮҮН ҮГҮЙ ГЭЖ ҮҮ
Архийг өдөр бүр ч ууж болно.Гэвч хэдий хэмжээгээр гэдэг нь чухал.Хятадууд хоолон дээрээ заавал уудаг.Тэглээ гээд тэд хэзээ ч согтуурч танхайраад хүн алаад явдаггүй.Соёл бол том үзүүлэлт.Монголчуудад архи уух соёл байхгүй.Үүнд учир нь байгаа юм.
Ийм судалгаа байх юм. 2006 оны байдлаар 21-ээс дээш насны дундаж хүн жилд 3,48 литр этилийн /усгүй/ спирт буюу 380-тай 9,16 литр архи хэрэглэж байна. Энэ нийтлэлд бичсэн шиг Монголд жилд 36 л спирт хэрэглэж байна гэдэг арай л үнэмшилгүй байсан юмаа. Хамаа намаагүй бичих юм даа.
BI sard aa 50 shil arhi uudag
36 арай юу үгүй юу