Шаглуулахыг мэддэггүй шатарчин буюу Г.Занданшатар

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрдүүлэх Засгийн газрын танхимд багтах Сайд нарын нэрс тодорхой болсон. Зиндаа.мн сайтын зүгээс шинэ Засгийн газрын Сайд нарын тухай нийтлэлийг цувралаар хүргэж байна.  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Хүчтэй байлгах Сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг Та бүхэн манай сайтаас уншаарай. Энэ удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшсэн Г.Занданшатарыг онцолж байна.

Шаглуулахыг мэддэггүй шатарчин буюу Г.Занданшатар

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гал тогоог Гомбожавын Занданшатар хариуцахаар болж байна. Сайд нарын Сайдаар ажиллах эл эрхэм монголчуудын хэзээний  танил улстөрч. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй гэж томьёлогдоно. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Ерөнхий сайдын ойрын зөвлөх, бас баруун гар нь байдаг. Бүх Сайд нараа даргална, Яамдад үүрэг, чиглэл өгнө. Түүний үг үйлдэл бүрээс Монголын улстөрийн багагүй хувь нь хамааралтай байх юм. Оюун ухааны спорт шатартай нэр нь холбогддог, сонирхол нь уялддаг Г.Занданшатарын нэр нь  санскрит гаралтай үг бөгөөд  “Хэзээ ч мөхдөггүй оюун ухааны тоглоом” гэсэн утга агуулдаг гэнэ. Сонирхолтой тохиолдол, ховор хувь, хачирхалтай холбоос ч гэмээр.

Шатар тоглодог, шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг,Монголын төрд шатрын нүүдэл хийж ирсэн туршлагатай аж.   Шатрыг оюун ухаанаар төрийг ч төрийн хар хүний ухаан, төлөв, түвшин зангаар удирддаг нь нийцэлтэй.

Түүнийг маш олон сорил шалгуур, хариулт тодорхой бус асуултууд хүлээж байна. Тэр үүнийгээ хэлүүлтгүй, мэдэж, ухаарч байх учиртай. Тэр бүр хууль бус зүйлд нэр холбогдоод байдаггүй, МАН-ын дунд үеийн төлөөлөл. Амаргүй цаг үе угтаж байна, Г.Занданшатарыг. Монгол оронд ирж байгаа хатуу ширүүн өвөл, эдийн засгийн цаг тулгарсан шийдлүүд, Г.Занданшатарыг хэрхэн ажиллахаас шалтгаална.  ЗГХЭГ-ын даргын тамгаа гардаж, аваад шуурхайлахаас аргагүй цаг хугацааны хайчинд явна. 2018 он гарангуут төлөх өр. Чингис бондын 500 сая ам.долларыг хүүтэй нь 2018 оны нэгдүгээр сарын 5-нд, тавдугаар сард ДимСан бондын нэг тэрбум юанийн буюу 160 сая ам.доллар, Нийт 660 сая ам.долларын төлбөрийг хийнэ. ОУВС-тай хийсэн Шинэчлэлийн Засгийн газрын хэлэлцээрийг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг Г.Занданшатарын нүүдлээс хамаарна.

Мөн эмч, багш, соёл, урлагийн салбарын ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж байна. 2018 онд Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох уу. Энэ бүхний эв зүйг олох үүрэг, даалгавар Г.Занданшатарт ногдож байна. ОУВС-тай яриа хэлэлцээр үргэлжлүүлэхэд түүний гадаад харилцааны салбарт ажилласан туршлага нэмэр  болох нь дамжиггүй. Монголчуудын 500 сая ам.долларын өр дарж, чадах уу, дампууруул зарлуулах уу гэдэг түүнээс Сангийн сайдтайгаа хэрхэн ажиллахаас шалтгаална. Түүнд ногдсон бас нэгэн үүрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдад эерэг  сэтгэгдлэл төрүүлэх. Засгийн газрынхаа Сайд нартай хамтарч хөрөнгө оруулагчдыг татах нь улсын эдийн засагт нэмэртэй гэдгийг гадарлаж, төлөвлөж байгаа биз ээ.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа өндөр өрийн дарамт, өрөө төлж хүчирхэхээ больсон нөхцөл байдал арилбал хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсч, эдийн засаг тэнхрэх боломжтой болно. Тэр арай өөрийнхөө  хамаатны компанид концессын гэрээ авдаг ЗГХЭГ-ын дарга гэж хардуулахгүй, хэлүүлэхгүй байх. Түүнийг сайн шатарчин гэдгийг хэн бүхэн мэднэ. Улстөрд ч шатар нүүж яваа, шаглуулахыг мэддэгүй шатарчин юм. Тэр нэгэнтээ “Шатар тоглодог хүн зөв зүйлийн төлөө үргэлж тэмүүлдэг. Тийм болохоор шатарчин хүн хэзээ ч гэмт хэрэг үйлддэггүй. Шатрын спортыг хөгжүүлэх нь тухайн улс оронд эерэгээр нөлөөлдөг” хэмээн хэлсэн юм. Шатар тоглодог хүн гэмт хэрэг үйлддэггүй гэдгийг түүнийг ямар нэгэн хууль бус зүйлтэй нэр холбогдоогүй гэдэгтэй ойртуулан бодож үзэхэд илүүдэхгүй, үнэний ортой.  Олон улсын валютын сантай гэрээ хийхэд ч Оюутолгой, Тавантолгойн гэрээг сайжруулан үргэлжлүүлэхэд Г.Занданшатар амархан шаглуулж, маданд орохгүй байх. Түүнд ингэж итгэж, найдаж У.Хүрэлсүх сонголтоо хийсэн байж таарна. Ерөнхий сайдын сонголт алдаа биш гэдгийг Г.Занданшатар туршлага, зүтгэлээрээ харуулах байх.  

Засгийн газрын гал тогоог хариуцах Г.Занданшатар гэж хэн бэ?

Баянхонгор аймгаар овоглодог. УИХ-ын гурвантаа сонгогдсон  дархан түшээ. ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгсч Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлжээ. Одоо Монгол төрийн Сайд нарт багшлах үүрэг хүлээнэ. 2000 оноос ХААН банкны дэд захирал болон дэвшжээ. 2003 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаад 2004 онд  Баянхонгор аймгаас УИХ-д МАН-аас нэр дэвшин өрсөлдөж  УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 онд дахин төрийн түшгээрээ сонгогдсон. Засгийн газарт ажилласан туршлагатай, парламентад хууль батлалцдаг үүрэгтэй эрхэм улстөрийн замнал тийм ч богино биш. 2009-2011 онд Гадаад харилцааны сайдаар ажиллав. Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх, олон улсад сурталчлан таниулах, гэрээ, хэлцэл байгуулах олон ажлыг барьц алдахгүй гүйцэтгэж, салбараа гайгүй удирдсан Сайдын тоонд ордог нэгэн.  2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намынхаа дотоод ажил, гал тогооны ажлыг хийсэн. Олон жил төр барьсан МАН-ын гал тогоог хариуцна гэдэг амар хялбар ажил биш. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, нэртэй улстөрчид, МАН-ын эгэл жирийн гишүүд. Бүх хүнтэй ижил тэгш хандана. Намынхаа дотоод, өдөр тутмын ажлыг удирдах ачаалал ихтэй үүрэг. Ажлын дадлага, туршлага ямар ч хүнд илүүддэггүй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын хийсэн туршлага нь түүнийг ЗГХЭГ-ын  даргын үүрэгт ажлыг хөнгөхөн, будилж, түүртэхгүй аваад явахад том түлхэц болох буй за. Түүнтэй сэтгэл, зүтгэл нэгтэй намынх нь нөхөд Засгийн газарт, бүр парламентад хамт суудаг түшээд Яам толгойлж ЗГХЭГ-т харъяалагдана, Занданшатарын гарт зангигдана.  МАН ялагдал хүлээсэн  2012-2016 онд тэр зүгээр  суусангүй.  АНУ-ын дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд судлаачаар ажиллав. Гадаад харилцааны Сайд асан Г.Занданшатар дэлхийд алдартай эрдэмтдийг Монголд цувралаар урьж лекц уншуулж байлаа. Зөвлөлдөх ардчилал гэж юу вэ гэдгийг Монголчуудад ойлгуулж, онол практикийн бага хурал хүртэл зохион байгуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсноор түүнд зөвлөлдөх зүйл маш их гарна. УИХ-ын дахь намын нөхөдтэйгээ, Засгийн газрын Сайд нартайгаа.  Ийм нэгэн эрхэм ЗГХЭГ-ын даргаар очих нь. Түүнийг Сайд нараа шатар шиг цуглуулж, шаг хийтэл удирдаж, шаглуулахыг мэдэхгүй улстөрч хэвээр явна гэсэн олон түмний итгэл хүлээж байна. Мэдээж, хэрэг  Сайд нараа дагуулаад гурван буултын цаадхийг харж, нүүдэл хийх  бизээ. Тэр шаглуулахыг мэддэггүй шатарчин Г.Занданшатар шүү дээ.

Д.Амар

www.zindaa.mn


Холбоотой нийтлэл:

Цэцэн бууны хугархай буюу ЦЭНДИЙН НЯМДОРЖ

Элэгдүүлдэггүй, элэг бүсдүүлдэггүй улстөрч буюу ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sorry(139.5.218.12) 2017 оны 10 сарын 16

zasgiin ajil gatsahan todorhoi bolson , ene zasgaas naidaad bh umgui.

0  |  0
Зочин(66.181.181.89) 2017 оны 10 сарын 16

Маш зөв хүнээ зөв үед нь сонгосон, энэ хүмүүст яаж хийдгээ харуулаад өгөх л үлдлээ, таньд амжилт хүсч эрүүл энхийг хүсье.

0  |  0
Зочин(103.87.255.66) 2017 оны 10 сарын 16

Ямар ч их долигнодог сэтгүүлч,коммент бичигчид вэ.Байдаг л нэг алтан дундаж.Баянхонгорт цүнхтэй мөнгөө мартаад араас нь аваачихад мэдээгүй байсан онигоо байдаг.Тэгэхэд хүний мөнгөөр, одоо төрөөс хуссан мөнгөөр сонгуульдсан хэрэг.Харин хулгайч нар дундаа арай жудагтай хулгайч л байх.Яахав дээ, бусдаасаа жаахан дөнгүүр нь

0  |  0
Зочин(103.87.255.66) 2017 оны 10 сарын 16

Ямар ч их долигнодог сэтгүүлч,коммент бичигчид вэ.Байдаг л нэг алтан дундаж.Баянхонгорт цүнхтэй мөнгөө мартаад араас нь аваачихад мэдээгүй байсан онигоо байдаг.Тэгэхэд хүний мөнгөөр, одоо төрөөс хуссан мөнгөөр сонгуульдсан хэрэг.Харин хулгайч нар дундаа арай жудагтай хулгайч л байх.Яахав дээ, бусдаасаа жаахан дөнгүүр нь

0  |  0
Q(66.181.182.158) 2017 оны 10 сарын 16

Avaart orsnoosoo hoish arai uur blson bna lee. Bie n tiim ch sain bish bhaa

0  |  0
Баааа(66.181.177.96) 2017 оны 10 сарын 16

Нуд хараа муудаад аваарт. Ороод. Ухаан муудсан юм билее

0  |  0
M.B(166.137.8.125) 2017 оны 10 сарын 16

Zandanshatar bol manai urdaa baridag bolovsroltoi sanhuuch bas turshlagatai uls torch, chadvarlag delhiin hemjeenii diplomatch yah argagui mon Zov hunee zov alband tavijee . ajild n amjilt husie!

0  |  0
mgl(103.10.20.34) 2017 оны 10 сарын 16

Shatar turiin ajil 2 ymar hamaa bnaa.Shatar toglodog uls turchid zunduu l bna

0  |  0
Top