Үеийн гурван найрагч уран бүтээлээрээ цэнгүүлнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 08

 

Төрийн шагналт яруу найрагч  Ц.Бавуудорж, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нарыг танихгүй, мэдэхгүй шүлэг номын хорхойтон үгүй биз. 1990-ээд онд Монголын яруу найрагт өөр өөрийн өнгө төрх,  хөг айзмаар хөл тавьсан гурван яруу найрагч уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах сураг дуулдав. Ирэх оны нэгдүгээр сард багтаагаад, яруу найраг дуу хөгжмийн цэнгүүнээр олон түмэнтэйгээ золгохоор төлөвлөсөн аж. Цэнгүүнд нэг ч дуучин оролцохгүй бөгөөд гурван хөгжмийн зохиолч, найрагчдын шүлгээр бүтсэн дууны аялгууг тоглож, найрагчид өөрсдөө дуулах юм байх. Өөрөөр хэлбэл үзэгчид, найрагчид, хөгжмийн зохиолчдын хамтарсан цэнгүүн ч гэж хэлж болохоор гэнэ.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D oyunbileg(211.244.134.252) 2017 оны 11 сарын 08

Ymar saihan goy tsenguun boloh ni be zaabal uzne dee

0  |  0
Top