“Хувь заяаны эргүүлэг буюу ууранд суусны паян”, “Ийм нэгэн явдал” зэрэг киноны гол дүрээр нь бидний сайн мэдэх хойд хөршийн жүжигчин 79 настай Андрей Мягков өчигдөр Москвагийн эмнэлэгт хүргэгджээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар жүжигчний толгой хүчтэй өвдөж, ойр дотныхноо сандаргажээ. Жүжигчин эр хэвлэлийнхэнд энэ талаар мэдэгдүүлэхгүй байхыг эмч нараас хүссэн гэнэ.
Гэхдээ сэтгүүлчдэд нэгэнт “баригдсан” тэрбээр “Би эрүүл саруул, хэвийн байна. Эмнэлэгт байгааг минь та нар хаанаас мэдээ вэ. Би энэ талаараа хэнд ч яриагүй шүү дээ. Одоо өөр зүйл мэдэх гэх хэрэггүй дээ. Ямар нэгэн зүйл хэрэгтэй болвол би шаардлагатай хүндээ хэлэх болно” гэжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг жүжигчин. Эрийг нас гэж.
Mundag jvjigchin shvv.