Ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны гуравдугаар анги кино театруудад нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулж буй юм. Гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нарын авьяаслаг жүжигчид тоглосон. Энэхүү киноны зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Найман нуурт хийгдсэн юм.
Кино зураг авсан тус сумын үзэгчдэд “Single ladies - 3” УСК-гоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна. Жүжигчин Г.Ундармаа хоёр хоногийн өмнө энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Өвөрхангай аймгийн Уянга сумынханд энэ ондоо багтаан тус УСК-гарах аж. Дашрамд дуулгахад, “Single ladies” киноны гуравдугаар ангиийг өнгөрсөн сард БНСУ-ын Гуанжү, Сөүл хотын кино театруудад гаргасан юм.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )