Хөгжмийн хүрээлэн 45 дахь жилтэйгээ золголоо

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

1972 онд Соёлын яамнаас Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ.Тэр цагаас хойш хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол жазз найрал хөгжим, Улсын Филармонийн гоцлол дуучид, захиргаа удирдлагын ажилчдаас бүрдсэн их айл энэ жил 45 дахь жилтэйгээ золгож байна.

Ойн хүрээнд “Монгол Улсын Филармони- 45” баярын концертыг 12-р сарын 15-нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглох гэж байна.


Тоглолтод Улсын Филармонийн нийт уран бүтээлчид оролцохоос гадна урилагаар ДБЭТ-ын гоцлол дуучин С. Мөнгөнцэцэг/МУГЖ/ С. Мөнгөнцэцг /СТА/ Б. Энхнаран, Никитон хамтлагийн дуучин Б. Батчулуун /МУУГЗ/, Номин талст хамтлагийн дуучин Т. Дэлгэрмөрөн /СТА/ нар оролцоно.


Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн тасалбарын касс онлайн худалдааны https://www.ticket.mn/event/date/833/ сайтаар худалдаалж байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top