Зургаан найруулагч тус бүр "Карма буюу Үйлийн үр" сэдэв дор богино хэмжээний уран сайхны кинонуудыг нэг бүтээл дор нэгтгэн, "БУМЕРАНГ" хэмээх антологи кино бүтээхээр ажиллаж байна.
Кино төслийн санаачлагыг "Ноён Капитал" ХХК-ийн захирал О.Намжимбаатар гаргасан бол төслийн продюсерээр "Монгол Контент" ХХК ажиллаж байна.
Энэхүү төсөлд найруулагч Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ч.Батбаяр, Б.Чингүүн нар ажиллаж байгаа бөгөөд тэд дараах жанруудаас сугалж уран бүтээлийнхээ ажилд орсон юм.
Найруулагчдын сугалсан жанр:
"Бумеранг" антологи кинонд ажиллаж буй найруулагчдыг цувралаар танилцуулж байна.
Найруулагч Чимэдцэрэнгийн ГАНЗОРИГ
Ч.Ганзориг нь 1992 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран зураач мэргэжлээр, 1999 онд “Харцага” КУДС-ийг мультфильм, уран сайхны кино зураач мэргэжлээр төгссөн.
2011 онд “УЛААНБААТАР” кино наадамд “Зөрлөг” УСК -гоороо шилдэг найруулагч, 2016 онд 48 цаг-ХӨХ ХОТ-2016” богино кино наадмын шилдэг найруулагчаар тодорсон. "Монголфильм” студийг хамтран байгуулсан, “AVLA independent” ХХК-ийн захирал, “Shot by Shot” студийн захирал, “Hi-Kino” сэтгүүлийг санаачлагч, продюсер.
Монголын кино урлагийн зөвлөлийн /МОКУЗ/ удирдах зөвлөлийн гишүүн, Монголын кино зураачдын гильдийн /MFAD/ удирдах зөвлөлийн гишүүн.
УРАН САЙХНЫ КИНО
1996 "Амур" кино зураач
2008 "Зөрлөг" Ерөнхий найруулагч
2009 “9009” Ерөнхий найруулагч
2010 "Помогите нам" зохиолч, ерөнхий найруулагч
2011 "Миний муу аав" зураач, найруулагч
2011 "Бодлын хулгайч" зургийн дарга
2012 "Долоон бурхан харвадаггүй" 1-р найруулагч
2012 "Аравт" Монгол-Өвөрмонголын хамтарсан киноны зургийн дарга
2012 "Усны үнэр" Монгол-Солонгос кино зураач
2013 "Шарга даага" гүйцэтгэх продюсер
2013 "Багшаа-Монгол бэйсболын залуу үеийн тэмдэглэл" Япон-Монгол Ерөнхий зураач
2013 "Голланд сарнай" зохиолч (хамтарсан)
2014 "Бардо" Ерөнхий найруулагч
2015 "Хамтран амьдрагч" Ерөнхий найруулагч
2015 "Гурван найз-Яасан байх нь уу?" Ерөнхий найруулагч
2016 "Бүү март-Жамбын Батмөнх" (2016) хамтарсан кино зохиолч
2016 "Холион бантан" найруулагч, хамтарсан зохиол
2017 "Чингисийн хүүхдүүд" (2017) найруулагч
2018 оны 1-р улирал "Солиот эх" (2018 оны 1-р улирал) найруулагч
Найруулагч Бямбаагийн ГАНБОЛД
1999 онд Кино Урлагийн “БЭРС” дээд сургуулийг найруулагч, жүжигчин мэргэжлээр арт бакалавр зэрэгтэй төгссөн. Одоо СУИС-д магистрт суралцаж байна. 1999 оноос “БОРОЛДОЙ” студид найруулагч, 2004 оноос “HAMBA” film studio захирлаар ажиллаж байна.
Энэ хугацаанд байгууллага, бараа бүтээгдхүүний реклам сурталчилгаа, захиалгат нэвтрүүлэг, сонгууль болон олон нийтийн харилцааны хөтөлбөрүүд видео сургалтын DVD зэрэг арилжааны чиглэлээс гадна хамтлаг дуучдын клип, зохиомжит кино концерт, баримтат кино, уран сайхны кино, олон ангит кино гэх мэт телевиз болон дэлгэцийн бүтээлүүдийг хийсэн.
2006 оноос хойш кино урлагийн салбарт ажиллаж бүрэн хэмжээний уран сайхны кино 10–г хийж үзэгчдэд хүргээд байна.
Эдгээрээс “Орхидос”, “Улаан дөрвөлжин” кинонууд МКУА-н “Академи Авардс” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр” “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг дууны найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр” төрөлд шалгарч шагнал хүртэж байсан. 2017 онд хийсэн “ХОЁР АМЬ” уран сайхны кино Итали улсад зохиогдсон олон улсын кино наадамд “BIOGRAFILM FESTIVAL 13 th edition” –д оролцож олон улсын нээлтээ Болоня хотод хийсэн.
МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медаль, МУ-ын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнуулсан.
УРАН САЙХНЫ КИНО
2006 “Тэнгэрийн андгай”
2008 “Орхидос”
2009 “Орхидос-2” Амьдрах л ёстой
2012 “ТНГРИ”
2012 “19” 1-р бүлэг
2013 “Улаан дөрвөлжин”
2014 “ Гэрэгэ”
2017 “Хоёр амь”
Сэтгэгдэл ( 0 )