Хөшөөтэй зарласан ”дайн”-ы хөгийн түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

21 дүгээр зууны монголчууд, да ялангуяа дарга нар, тэр дундаа хотын дарга нар хөшөөтэй “дайн” зарласан хөгийн гэх үү, хөгжилтэй гэх үү бодит түүхийг бичиглэлээ. Харсан, үзсэн хөшөөгөө хажигладаг хөгийн хийгээд хогийн явдлууд сүүлийн жилүүдэд хүчээ авсныг уншигч авхай та анзаарсан уу?

“Хурал болно, хөшөө ярина” гэдэг шоглол ч олны дунд гараад авлаа. Эндээс хамгийн эмгэнэлтэй нь нам засгийн үзэл суртлаар урьд үеийн хөшөө дурсгалыг үгүй хийх, харин хамгийн хохиролтой нь тэрхүү хөшөө дурсгалыг буулгахад хэдэн арван сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан явдал юм. Та бод л доо. Эрдэнэт хотод л гэхэд цагтаа Монгол Улсын Ерөнхий сайд явсан А.Амарын хөшөөг буулгахад зориулж 80 сая төгрөг зарцуулсан байх. Бас нэг жишээ, Хилчин баатар С.Лхагвадоржийн хөшөө Булган аймгийн төв талбайд өнгөрсөн зууны дунд үеэс хойш “чимэг” болон нэлээд оныг элээжээ. Уг талбайг С.Лхагвадоржийн талбай хэмээн албан ёсоор нэрлэж байж. Гэтэл нэг л өдөр нэг их "ухаантай хүн" С.Лхагвадоржийн талбайг анхдагчдын талбай болгоё, С.Лхагвадоржийн хөшөөг нүүлгэж оронд нь Цогт тайжийн хөшөө барих хэрэгтэй гэсэн “мэргэн” санааг гаргажээ. Аймгийн ИТХ-ынхан ч уухайн тас дэмжиж, санал нэгтэйгээр албан ёсоор баталж өгчээ. Ингээд л бөөн хөрөнгө мөнгө зарж Цогт тайжийн хөшөө барих, анхдагчдын талбай байгуулах бүтээн байгуулалт өрнөжээ. Хачирхалтай нь, Цогт тайжийн хөшөө барих гэтэл Цогт тайж нь ямархуу царай зүстэй хүн байсан юм, өндөр, нам, өргөн, бүдүүн нь хэр хэмжээтэй байсан юм бол гэдэг асуудал аяндаа урган гарч иржээ. Гэтэл тэр талаар мэддэг хүн нэг ч байсангүй, мөнөөх хэтэрхий мэргэн жараахай ч тэр талаар өчүүхэн төдий ойлголттой байсангүй. Арга ядахдаа хөшөө урлаач нь өдөржин Булганы төвөөр алхаж, Булганы залуучуудын нийтлэг царай төрхийг санаандаа тогтоож авч байгаад Цогт тайжийн хөшөөг урлан бүтээжээ. Энэ тухайгаа ч мань эр Цогт тайжийн хөшөөний нээлтэн дээр хэлсэн байдаг. Ингээд л Булганы төвд Цогт тайжийн хөшөө нэртэй Булганы залуучуудын нийтлэг царайг илтгэсэн хөшөө боссон хөгийн “инээдэмт-түүх” хуудсаа нээжээ.

Харин Цогт тайжийн хөшөө барихтай холбогдуулан С.Лхагвадорж баатрын хөшөөг яах вэ гэдэг асуудал урган гарч иржээ. Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тэмцэж явсан дайчин эрийн хөшөөг нэг л өдөр хогийн цэг дээр аваачаад хаяна гэдэг нэгдүгээрт зохимжгүй, хоёрдугаарт олон нийтийн зүгээс хэл ам гарах нь мадаггүй тул эрхтэн дархтанууд нь хэсэгтээ толгойгоо гашилгаж байгаад Булганы Тэшиг суманд байх хилийн цэргийнхэнд өгч санаа нь амарчээ. Хэрвээ хилийн цэргүүд хилчин баатрынхаа хөшөөг тал татаж аваагүй бол С.Лхагвадорж баатрын хөшөө хогийн цэг дээр хаягдах нь гарцаагүй байсан аж. Энэ бүхний үр дүнд юу болсон бэ хэмээвээс нэг морьтой Монголын хөшөө, нөгөө морьтой Монголын хөшөө болон солигдож л хоцорчээ. Ялгаа нь гэвэл хөөгдөж буулгагдсан хөшөө нь бодит эх дүртэй, шинээр баригддаг нь бодит бус санаан зоргоор зохиогдсон дүртэй хөшөө болж таарч байгаа юм. Хамгийн гол нь хөшөөг хөшөөгөөр солиод Булган аймагт хөгжил дэвшил бий болсон явдал л лав байхгүй. Цогт тайжийн хөшөөтэй болчихлоо гэж Булганчууд омогшин, хийморь цог нь бадраад байгаа зүйл л лав байхгүй. Хий дэмий л баахан хөрөнгө мөнгө үрсэн явдал болсон билээ. Энэ мэтчилэн хөшөө нүүлгэх хөгийн явдал цаашаа эрчимтэй үргэлжилсээр.

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж, Лениний хөшөө байсан газар авчрах санал санаачлагыг зарим нэг нэр нөлөө бүхий хүмүүс гаргалаа. Цагтаа бараг амьд бурхан гэж хүндэтгэдэг байсан Ленин багшийнхаа хөшөөг хогийн цэг дээр хаяж, харин оронд нь их зохиолчийн хөшөөг сүндэрлүүлэх нь тэр. Мэдээж Д.Нацагдоржийнхоо баримлыг хүндэлж дээдлэлгүй л яахав. Тэглээ гээд заавал нэгийг нь буулгаж, нөгөөг нь барих хэрэг ч байсан ч юм уу, үгүй ч юм уу. Угаасаа Д.Нацагдоржийн хөшөө байхгүй байсан бол яая гэхэв. Гэтэл түүний хөшөө байж л байсан. Тийм байтал ийм ажил хийсэн нь хачирхалтай. Хамгийн гол нь үүнд 78 сая төгрөг зарцуулсан байх юм. Улсын төсвөөс үргүй зардал гаргаж байгаагийн тод жишээ энэ биш гэж үү. Нэг хүний хөшөөгөөр нөгөө хүний хөшөөг солилоо гээд нийслэлийн хөгжилд нэмэр болсон юм үзээд өгье гэсэн ч үнэхээр алга. Магадгүй зарим нэг нь ач холбогдлыг олон талаас нь тайлбарлаж мэдэх ч ард түмний амьдралд тэр нь падгүй шүү дээ. Хөөрхий хөшөөний нүүдэл суудал үүгээр дууссангүй.

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлэснээс хойш Д.Сүхбаатарын хөшөөг ч нүүлгэх тухай хотын удирдлагууд ярьж байв.Ийнхүү нийслэлийн удирдлагууд хөшөөтэй зарласан “дайн”- аа хүчтэй өрнүүлсэн түүх хөвөрсөөр. Хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухайгай боловсон нэршилд оруулж “Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу” гэсэн сэтэр зүүлгэх нь бүр хөгийн . Энэ баримт бичгийн хүрээнд, Жуулчны гудамжинд байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэж байсан. Түүнчлэн Бээжингийн гудамжийг тохижуулахад Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө саад болж байгаа тул түүний хөшөөг баруун тийш нь нүүлгэн шилжүүлэх шаардлага гарчээ. Гэх мэтчилэнгээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчилнэ. Тиймээс Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 метр орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болж, тухай бүрт нь нүүлгэн шилжүүлсээр... Энэ мэтээр  өнгөрсөн жилүүдэд цөөнгүй хөшөөтэй нэлээн ширүүхэн “үзэлцэв”.

Мунхагийн дотор цэлмэг

Хөшөөний тухай дээр өгүүлснийх энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэе. Эх сурвалжид хөшөөний, Монгол оронд хөшөөний хөгжил хэрхэн өрнөж байгааг ийн тэмдэглэжээ. Эрт цагийн хүмүүс улс, үндэстнийхээ түүхэн үйл явдал хийгээд баатарлаг дайчин хүмүүсийнхээ гавьяа, алдрыг мөнхөд дуурсган үлдээхийн тулд гэрэлт хөшөө босгох хийгээд булш бунханд нь яруу алдрыг нь магтан дуулж, сийлэн бичиглэн үлдээх зэрэг үйлүүдийг хийж ирсэн байдаг. Энэ нь эртний түүхт Мисир, майачуудын соёл иргэншлийн үед ихээхэн хөгжсөн хэмээн судар номын хуудаснаа тэмдэглэн үлджээ. Монголчуудын түүхэнд ч хөшөө дурсгалын өв цөөнгүй бий аж. Хөх түрэгийн дайчны хөшөө, мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө, Билэг хааны гэрэлт хөшөө, Чингисийн чулууны бичиг, Мөнх хааны гэрэлт хөшөө гээд дурдаад байвал эртний хүмүүсийн итгэл сэтгэл шингэсэн чулуун урлалууд Монголд олон. Түүхэн талаасаа ч, урлал талаасаа ч тэр бүхэн ихээхэн үнэ цэнэтэй зүйлүүд юм. Харин 20 дугаар зуунд монголчууд нэлээд олон хөшөө урлан бүтээж, хүн олны урсгал тоссон суурин газруудын зай чөлөөнд сүндэрлэн босгожээ. Тэдгээр хөшөө дурсгалын дийлэнх нь 20 дугаар зууны Монгол орны тусгаар тогтнолын төлөө тэмцсэн, бүтээн байгуулалтад гавьяа зүтгэл гаргасан хүмүүсийн алдар сууг мандуулан дуурсгахад зориулан бүтээгджээ. Энэ бүхэн нь тухайн үедээ монголчуудын дэвшил, нүүдлийн амьдралаас суурин амьдралд шилжин буй хүмүүсийн ололт байсан хэмээн үзэхэд ер буруудахгүй аж. Учир нь, хот хэмээгч бүхэл бүтэн цогц урлалын нэг өнгө, нэг чимэг бол хөшөө байдаг юм. Тиймээс хот байгуулан хөшөө сүндэрлүүлэх нь монголчуудын хувьд яав ч буруу зүйл байгаагүй. Гэхдээ соц нийгмийн үеийн хөшөөнүүдийг урлаг судлаачид хэтэрхий нийтлэг, сэтгэлгээний нэг загварчлалд орсон байдлаар бүтээгдсэн хэмээн шүүмжилдэг. Хөшөөний талаар судлаачид ингэж бичжээ. Харин өдгөө  соц нийгмийн  үед нэг сэтгэлгээнд баригдмал хөшөө барьж байсан гунигт түүхээс 21 дүгээр зууны хөшөө нүүлгэж байгаа бусармаг явдал бол монголчууд сэтгэлгээний хувьд өнгөрсөн зуунаасаа хавьгүй илүү доройтолд орж байгааг л харуулж байгаа гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлж байна. Уг нь орчин үед хөшөө босгоно гэдэг хүн төрөлхтний хувьд билэгдэл гэхээсээ илүүтэйгээр урлагийн гайхамшиг болон хувирчээ. Хүн гээч амьтны оюун санааны шавхагдашгүй чанар, чөлөөт сэтгэлгээ хөшөө бүтээн босгож буй үйл явдлууд дээр ч тод томруун харагдаж байна. Хөшөө урлаачдын санаанд оромгүй модерн шийдлүүд урлаг, уран сайхны сэтгэлгээнд дэвшил болоод зогсохгүй хүний таашаалд ч хүртэл хөгжил авчирсаар байна. Гэтэл монголчууд бид хөшөө нүүлгээд л, түүнийгээ оюун санааны дэвшил, шинэчлэл гэж үзэн төөрөлдөөд л. Ёстой мунхгийн дотор цэлмэг гээч л болж байна даа. Одоо яахав, хөшөөгөө нүүлгээд л байхаас биш.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.101) 2017 оны 12 сарын 18

Mungu ugaah neg arga

0  |  0
Бааян(202.9.43.22) 2017 оны 12 сарын 16

Орчин үеийн Монголуудын мэдэмхийрхэх гэж аягүй хүнд өвчтэй болжээ. Мэдэхгүй юм гэж байхгүй. Энэ маань хаанаасаа ийм ухаан авчихаваа гэмээр. Тэгээд л нураах, бий болгох юм ярих. Үүний нэг нь хөшөө нураах.

0  |  0
зочин(103.229.122.112) 2017 оны 12 сарын 16

Ер нь юм мэддэггүй сэтгэлгээий доройтолтой Батүүл мэтийн маанагуудын хийж байгаа ажил

0  |  0
зочин(202.55.184.251) 2017 оны 12 сарын 15

түүх соёлыг нь устгах харийн бодлогыг хэрэгжүүлэгч нар л ийм юм хийгээд байгаа юм шүү дээ. Бидний үеийнхэн дуусахаар энэ чинь угаасаа хятадын нэг муж байсан гэхэд л одооноос бэлдэж байна. Тархины тураалд орж мөнгө хөрөнгө шүтэх үзэлтэй шинэ үеийг гаргаж ирж байна.

0  |  0
varan(103.26.194.157) 2017 оны 12 сарын 14

Бат үүлээ та Монголд юу хийсэн нь вэ. Тэгвэл Ленин багшын ачаар Монголчууд бүгд бичиг үсэг мэддэг болсон,эрүүл мэнд,ахуй соёл нь өндөр түвшинд хүрсэн. Ардчилагчидаа та бүхэн юу хийж байна, эх орон тусгаар тогтнол оо алдах гээд байна. Тэгвэл Сталин бидэнд ТУСГААР ТОГТОНСОН УЛС ыг байгуулж өгсөн. Брежнев юу хийсэн бэ гэвэл 3,4-р хороололыг өгсөн юм. Америкүүд юу өгсөн юм бэ. Бидэнд Анархизм л өгсөн дөө.

0  |  0
Зочин(43.228.129.78) 2017 оны 12 сарын 13

Хөшөө их нүүлгэвэл хөлждөг гэсэн үг байдаг байхгүй юу даа

0  |  0
зочин(202.9.44.66) 2017 оны 12 сарын 13

ардчилалынхан шиг ухаантан монголд алга Сүхбаатар Ленин Сталин нар бодит түүхэн хүмүүс монголын түүхтэй сайн муу талаараа холбоотой ямарч үед хөшөө байх ёстой

0  |  0
Пионер(103.9.88.210) 2017 оны 12 сарын 13

Нацагдоржийн хөшөөг бол газрыг нь авах гэсэн луйварчин нөхөд л зөөсөн гэдэг нь тодорхой шүү дээ. Д.Нацагдорж бол Монголын хүүхэд, багачууд, хүүхдийн байгууллагын төлөө их зүйл хийж явсан хүн учраас тухайн үеийн ”Хүүхдийн парк”-д ”маш олноороо” тоглож буй Монголын аз жаргалтай үрсийг тольдуулан байрлуулсан байсан хөшөө шүү дээ. Паркийн газрыг хувааж идчихээд ханалгүй хөшөө байсан газарт шунасан бирдүүд мөрөөрөө байсан Их Нацагийг хүүхдүүдийг биш хүүхнүүдийг харуулдуулааад зоочихсон доо...

0  |  0
Бат(202.179.31.78) 2017 оны 12 сарын 13

Хөшөөг нааш цааш нь болгох бол байх л асуудал хөшөөг устгахаар түүх устахгүй байх аа сүртэй бичвэр бна

0  |  0
nergui(27.123.214.103) 2017 оны 12 сарын 13

mongold bolson uil ywdal tuuhiig martuulah gesen l sanaarhal shuudee ug ni tuuh tuuheeree l daraagiin uedee baih heregtei

0  |  0
зочин(202.131.250.130) 2017 оны 12 сарын 12

манай лидерүүд ихэд цэцэн болж харагдах арга нь хөшөө дурсгалтай үзэлцэх болж байх шиг байна даа.ккк,хэнд ч гай болоогүй хөшөөг нүүлгэчихээд нээг их ажил хийсэн хүн шиг малилзаад ярилцлага энэ тэр өгөхийг нь яана

0  |  0
Zochin(88.130.50.39) 2017 оны 12 сарын 12

Hodoo osson hun hotyn soyol, ongo uzemjijn talaar bol ”0” sh de. Hotyn dargaar hotyn unagan hun tavij baij l hoshoo dursgal, hotyn huuchiny barilga gudamj, nogoon busijg hairlan hadgalagyg medne. Ternees hodoonij durak hodoo shig ee l hooson tal, ter talyg mongo bolgoh sanaa l orj irne biz

0  |  0
aagi(150.129.141.98) 2017 оны 12 сарын 12

Tarhinii turaa

0  |  0
уншигч(202.9.43.96) 2017 оны 12 сарын 12

Байсан юм байрандаа л баймаар бна.1.энэ бол урлагийн бүтээл 1.бидний түүх. Одоо цагт энэ хөшөөнүүд нь эрх баригчдын мөнгө завшуулах хэрэгсэл болж бгаа нь өрөвдөлтэй

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 12 сарын 12

Хошоо гэдэг чинь биет туух юм шуу дээ ур ачаа дагуулаад хотынхоо гудамжаар явахдаа 17 онд монголчууд хужаа нарыг дарж хувьсгалт монгол улсаа байгуулсан юм энэ хун их тус зургэж байсан юм гээд ленины хошоог заагаад ярьж огох байлаашд одоо байхгуй хятадууд хэдэн жилийн дараа энэ от чинь угаасаа хятадын хот байсан юм шуу дээ гээд яриад зогсож байхад угуйсгэх хошоо дурсгал алга болсоон гэсэн уг лалар бисдаа бол ийм л муухай хорлонтой лалар байгаа юм

0  |  0
настан(202.21.120.186) 2017 оны 12 сарын 12

Хөшөө баримаар бол барина л биз. харин хуучин хөшөө дурсгалыг хөдөлгөх хэрэггүй. Ленин Сталины хөшөө байж л байг ном уншдаггүй хүмүүст бэлэн түүх, сургамж шүү дээ.

0  |  0
trtr(66.181.176.180) 2017 оны 12 сарын 12

bas chingis hot bainakkk

0  |  0
trtr(66.181.176.180) 2017 оны 12 сарын 12

bas chingis hot bainakkk

0  |  0
монгол(183.177.100.210) 2017 оны 12 сарын 12

муу үүл лалар хогийн өш хонзон санасан буриад. хүн хог байна лээ ш дээ

0  |  0
яя(202.21.106.113) 2017 оны 12 сарын 12

Тэц-4 урд зам дагуу үйлдвэр 1 га газартай нь хамт зарна 88145555

0  |  0
салга үүл(124.158.106.141) 2017 оны 12 сарын 12

Энэ хөшөө болон нэрэмжит гудамж, талбайтай баатар үүл их тэмцсэн. өөрөө өөрчлөхгүй бол зүүдэнд орж ирдэг байсан юм шиг л хандсан. Нэг болохоор Сүхийн , нэг болохоор чингэсийн ,нэг болохоор Сүхийн гэээд л үндсэндээ намуудын үзэмжээр болдог юм шиг дүр зураг харагддаг. БОЛИОСОЙ билээ. Мөнгө угаах нэг арга нь байжээ. хөөрхий.

0  |  0
алуурчин батүүл(182.160.32.170) 2017 оны 12 сарын 12

лалаар батүүлийн лалар ажил сөнөсөн.

0  |  0
Иргэн(172.56.12.106) 2017 оны 12 сарын 12

Үнэхээр зөв юмны талаар бичжээ. Жижиг гэлтгүй бодох асуудал. Бас далбаанд хөөрхөн мөнгө угаачихнаа. Ардчилсан нийгмийн хүмүүс их ухаантай шүү. Хөөрхий дөө

0  |  0
Zochin(202.131.243.190) 2017 оны 12 сарын 12

Toriin neriin dor huviin ashig sonirhloo negd tavij ulsiin tosvoos yaj huvidaa zavshih tuhai boddog alban tushaaltanguudaas hezee salah ve. Eronhii said Hurelsuh ih l zorigtoi duugarch bsan, odoo tag bolj de. Alivaa yumand shuurhai handaj shiidej chadval uls orond heregtei bnaa. Ternees bish hooson ugeer hool hiih bish de

0  |  0
Zochin(202.131.243.190) 2017 оны 12 сарын 12

Hoshoo dursgalaa bairlaliig ni oorchloh, sum hiid sergeeh, suvarga bariulahaass oor uls orond nen terguund hun amiin osolttoi holbootoi surguuli tsetserlegiin barilga chuhal bgaag tord ajiilaj bgaa nohduud oilgodog yum uu. Jishee ni bidnii ovog deedes Chinges haaniig nereer ni duudahaas tseerlen tuunii torson nutag Hentii aimgiin toviig Ondorhaan gej hundetgen nerlesen baital bas l neg uhaantan tsarailsan nohduud aimgiin tovoo Chinges gej nerledeg bolson. iim gaj buruu uzegdel gazar avaad bgaag toriin melmii tungaaj zasah heregtei bna.

0  |  0
х(182.160.4.33) 2017 оны 12 сарын 12

Битлз гэдэг хорхойнуудад зориулж хөшөө босгодог мөртлөө дунд сургуульд байхад нь шударга бай гэж ядаргаатайдүрмүүд зохиосон Ленин нь Бат-Үүлд их гай болж дээ

0  |  0
ккккккккк(202.9.42.238) 2017 оны 12 сарын 12

Хөшөөтэй байлдагч мундаг ардчилагчид, баатарууд.

0  |  0
дэмжигч(59.153.115.72) 2017 оны 12 сарын 12

БААТАР БАТ УУЛЫН ХӨШӨӨГ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ДООХНО БОСГОВОЛ СОНИНБАЙХ БОЛОВ УУ ха ха

0  |  0
ккк(59.153.115.72) 2017 оны 12 сарын 12

БАТ УУЛЫН ЭХЛҮҮЛСЭН АЖИЛ

0  |  0
эрка(202.179.25.209) 2017 оны 12 сарын 12

Хөшөө дурсгал гэдэг нь нэг талаасаа түүх, урлагын бүтээл юм.Сүүлийн үед дэндүү их мэдэмхий эх оронч улс төрчид олширсоноос хөшөө дурсгалын үнэ цэнэ буураад байна.Одоо бүр газрын наймаачидын гар хөл оролцох боллоо.Нацагдоржын хөшөө анхныхан бас сүүлчийхэн ч биш бололтой.

0  |  0
Top