“Цагаан шонхор” ТӨҮГ-ын 25 жилийн ой тохиолоо

2017 оны 12 сарын 14

 

Цагдаагийн алба хаагчид болон дотоодын цэрэг, хууль зүйн яамны харьяа газар агентлагуудын алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэгслийг стандартын дагуу бэлтгэдэг ‘’Цагаан шонхор’’ Төрийн өмчит үйлчилгээний газрын түүхт 25 жилийн ой өнөөдөр тохиолоо. Баярын хуралд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах оролцож, мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Тэрбээр, “Монгол төрийн цагдаа, цэргийнхний өнгийг тодорхойлж, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай оёж, нийлүүлж буй хамт олонд түүхт 25 жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсье” гэлээ.

Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж буй зарим ажилчдыг Нийслэлийн Засаг даргын ‘’Өргөмжлөл’’-өөр, “Цагаан шонхор” ТӨҮГ-ын дарга хошууч Б.Ариунзаяаг Баянзүрх дүүргийн ‘’Хүндэт’’ тэмдэгээр шагнав. Өнөөдрийн байдлаар “Цагаан шонхор” ТӨҮГ нь орчин үеийн оёдлын 60 тоног төхөөрөмж, мэргэшсэн 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huviin kompany(103.26.194.137) 2017 оны 12 сарын 13

Tor huviin hevshiliin ajiliig hezee bulaaj avch hiihee bolih be

0  |  0
ооо(202.179.27.160) 2017 оны 12 сарын 13

цагаан шонхор чинь энхтайван гэдэг хүнийх биз дээ. монгол төрийн цагдааг хувцасладаг лаг гар вэ

0  |  0
Top